Хувилбар сонгогчийг зайлшгүй тохиолдолд хэрэглэх зарчим

Албан бичгийг галигаар бичдэггүйн адил галигийн сэтгэлгээнээс татгалз. Кирил гарын хэвшсэн сэтгэлгээгээр монгол бичгээр бичихэд хурдан эвсэж хурдан бичдэг нийцтэй давуу талтай.

Фонт дүрмээр ХС-гүй бичиж болох зарим тусгай бичлэг бүхий үгс мөн гадаад үгэнд яаж хувирч болохыг жагсаая.

  1. Найм- гэсэн үндэстэй үгсийг. (наЙм-) Й гийгүүлэгчийн этгэр шилбэ шулуун шилбэ болно
  2. “маЙиг”, “жаЙиг”, “хаЙиг” гэсэн хэдхэн үндэстэй үгс этгэр шилбэтэй
  3. “бҮү”, “эД”,”дэД”,"эДлэх-"
  4. “Аца”, “Ацаган” дагаварын титэм шүдийг дан титмээр
  5. Тусгай бичлэгтэй “Гхир”, “Гшин”, “Гхиб”, “оГяу-” зэрэг үгсийн “Г” нум хэлбэртэй
  6. F, P, K, KH, E, B, TS, Z, LHA, ZR, ZHI, CHI гэх үсгүүдийн дараа орох “Ү” үсгийн дунд болон адагт орох хэлбэрүүд

Зайлшгүй ХС ашиглан бичих үгс

  1. “шиг” нөхцөлийн адгийн “Г” үсгийн хувилбарт
  2. “саЙи”(сая), “саЙихан”(саяхан), “Диваажин”, “Дүнг”(дүн), “Дүнгс”(Дүнс), “Дүннгэн-”(дүнгэнэх), газар ус, хүний нэрийн 2 дугаар үеийн “Ү” үсгийн гэх мэт
  3. "Ү" үсгийн 2 дугаар тусгаар хэлбэр(ТитэмГэдэстэйнум)
  4. "Г" үсгийн үгийн дунд адагт хоёр гуравдугаар хэлбэрийг дангаар бичих
  5. Гадаад үгэнд орох Ү, Н, Т, Д үсгийг хэлбэрийг солих

Дээрх жагсаалтыг харахад бидний өдөр тутмын хэрэглэдэг үгийн санд зайлшгүй ХС2, ХС3-г ашиглах тохиолдол тэр бүр тохиолдохгүй. Иймээс ХС-г зөвхөн үсгийн хэлбэр сольдог хэрэгсэл маягаар хэрэглэгчдэд ойлгуулах нь монгол бичгээр бичихэд будилуулахгүй, эргэлзүүлэхгүй байх сайн талтай.

Баталгаа:

Үгийн хоёрдугаар үе болон түүнээс хойш дан гэдэстэй "Ү" үсэг гадаад үгэнд орсон байна гэж үзье! Шилбэтэй хувилбар руу ХС-р шилжүүлнэ. “Т”, “Н” үсгийг гадаад үг бичих дүрмээр шаардлагатай бол зохих хэлбэр рүү нь ХС ашиглан хувиргана.
- “Сайхан” гэдэг үгийн этгэр “Й” үсгийг фонт дүрмээр шулуун шилбэ рүү хувиргана. Энэ хувирсан шулуун шилбийг ХС-р этгэр шилбэ рүү хувиргаж “Саяхан” гэж уншина. Үгийн эхэнд болон дунд орж байгаа “Й” гийгүүлэгч нь ард орж байгаа үсгээс шалтгаалан этгэр болон шулуун шилбээр дүрслэгдэнэ. Шаардлагатай бол этгэр шилбийг шулуун руу, шулуун шилбийг этгэр рүү хувиргахад ХС1-г ашиглах болно. Энэ тохиолдолд ХС2-ийн үүрэг хэрэггүй.

"Г" үсэг нум хэлбэрт шилжих нь

- "Г" үсэг эм эгшигийн өмнө
- Хоёр гийгүүлэгчийн дунд
- Эм эгшиг ба гийгүүлэгчийн дунд зэрэг хэдхэн логик дүрмээр "Г" үсэг нум хувилбарт шилжинэ.

"Г" үсэг үгийн адагт

- Үгийн адагт "Г" үсэг фонт дүрмээр тухайн үгийн эр эм хүйсээс шалгаалан дүрсээ олно. Шаардлагатай тохиолдолд эр хувилбараас эм рүү, эм хувилбараас эр рүү ХС-р шилжүүлнэ.
- Үгийн адагт "Г" үсгийн дусалтай хувилбар зөвхөн эгшиг тусгаарлагчын өмнө ("А" үсгийн өмнө) илэрнэ.

Дээрх тохиолдлуудыг зангидаж дүгнэхэд албан ёсны толь бичигт хэрэглэгдэж байгаа монгол үгсийн санг ХУВИЛБАР СОНГОГЧийн нэг л хувилбарыг ашиглан бичих боломжтой нь харагдаж байна.

Төгсгөлд өгүүлэх нь

Монгол үгэнд үсгийг шаардлагатай дүрэм бусаар хувиргах судалгааны сургалтын түвшинд хэрэглэхээр бол Нуруу, ZWJ, ZWNJ, FVS1, FVS2, FVS3, MVS, NNBS тэмдэгтүүдийн үүргийг мэддэг байхад хангалттай. Энгийн хэрэглэгчдэд эдгээрийн үүргийг ганц хуудас материалаар эвтэйхэн тайлбарлах хичээл бэлтгэн үзүүлэхэд ХС-н 1,2,3 гэсэн хувилбарууд тийм ч ноцтой хүнд биш боловч ганц ХС1-тэй асуудлыг шийдэж болохыг ойлгуулж чадна. Фонтын дүрмээ хэдий сайн тооцоотой нямбай стандартаар боловсруулна төдий чинээ хувиргаж өөрчилж янз янзаар туршиж бичих шаардлагагүй өөрөөр хэлбэл монгол бичгийн хамгийн "сахилгагүй дайсны цэрэг" болох хувилбар сонгогчийг аргадаж байгаа юм. ХС монгол бичигт зайлшгүй хэрэгтэй, харин фонт хөгжүүлэгчид ганц ХС-той мэтээр сэтгэж фонтыг хөгжүүлэх хандлагыг ойлгох хэрэгтэй байна.
Энгийн хялбар ойлгомжтой байх зарчим Монгол бичигт тусгалаа олох ёстой. Хэрэв олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэх гэж байгаа бол шүү.

болон бичлэг

Асуулт, Хариулт