Монгол бичгээр бичихэд анхаарах дүрмүүд

Цахим орчинд монгол бичгийн дүрмээ ягштал баримтлан бичиж хэвших нь мэдээллийн орон зайд үүссэн өгөгдлийн сан, бусад мэдээллийн вэб хуудас, блог зэргээс хайлт хийхэд хүндрэлгүй зөв илрэх ач холбогдолтойг онц анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаар үед Ө, О эгшиг ордоггүй

Эртний монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш Ө, О эгшиг ордоггүй байсан учраас тэрхүү уламжлалаар орчин цагийн монгол хэлний үгийн нэгдүгээр үеэс хойш орсон О, Ө-г монгол бичигт У, Ү эгшгээр уншиж галигладаг билээ. Жишээ нь: орон - orun, өрөм - őrűm-e, монгол - монггул гэх мэт.

Эх сурвалж: Монгол бичгийн зөв бичихзүйн толь
(Шинээр журамласан толь). 29-р хуудас. УБ, 2012

С, Д гийгүүлэгчийн дараа орох Г үсгийн тухай

Хуучин монгол бичгийн хэлэнд хубисхал, амисхул, удуридхал, худхуху, дасхаху, урусхаху, эгүсхэл, сэдхил гэх зэрэг олон тооны үгсийн -хал, -хул, -ху, -ха, -хэл, -хил дагавраар бичдэг боловч орчин үеийн хэлэнд хувьсгал, амьсгал, удиртгал, хутгах, дасгах, урсгах, үүсгэл, сэтгэл гэх зэргээр уг дагаврыг Г үсгээр бичих болсон ...

Эх сурвалж: Дунд сургуулиудад үзэх
Монголын уйгаржин бичиг. 31-р хуудас. УБ, 1965

Дээр дурдсан баримтыг үндэслэн С, Д гийгүүлэгчийн дараа Г буюу Х үсэг бичих тохиолдолд зөвхөн Х гийгүүлэгчийг сонгож бичнэ үү. Жишээ нь: хубисхал, дасхал, сэдхил, тэдхүлгэ гэх мэт.

Й үсэг эгшгээр амилуулах

“Нохай”, “ой” гэх зэрэг үгийн эцсийн Й-г И үсэг, энэ бол хос эгшиг гэж үздэг явдал эрдэм шинжилгээний бичиг сударт ч буй. Чингэвээс уул үгсийг чинагш үе уртасгахад уг баримт нь илэрдэг юм. Жишээ нь: ой-ойилгаху, гахай-гахайитаху гэхэд А, О-гийн дараа Й гийгүүлэгч байсан нь бүрэн нотлогдож баймуй. Харин орчин үеийн монгол хэлэнд хос эгшиг болсон нь гарцаагүй юм.”

Дүрмийн эх сурвалж: Х. Далхжав. Дунд сургуулиудад үзэх
Монголын уйгаржин бичиг. 27-р хуудас. УБ, 1965

Мөн давхар шилбэ бичих тохиолдолд эхний шилбийг Й гийгүүлэгчээр, үгийн төгсгөлд эгшгийн дараах Й-г мөн адил Й гийгүүлэгчээр бичнэ. Жишээ: сайин, нохай гэх мэт.

И, Й хоёр үсгийн үгийн эцэст ордог хэлбэр нь ижил. Үүнийг хэрхэн мэдмүй хэмээвээс И бол эгшиг үсэг болох тул ямагт гийгүүлэгчийн дараа, харин Й бол гийгүүлэгч үсэг болох тул ямагт эгшгийн дараа бичигддэг. Жишээлбээс: “мори” гэдэг үгийн Р үсгийн дараах хумс бол И, харин “нохай” гэдэг үгийн гуравдугаар шүд бол эгшиг А болох тул түүний дараах хумс бол Й үсэг болмой.


Үгийн эхэнд болон үгийн эхний үеийн шилбэтэй Ү үсгийн дараа, мөн “найма” (найм) гэх зэрэг цөөн тооны үгэнд Й гийгүүлэгчийн дараах И эгшгийг хасаж бичдэг заншилтай. Жишээлбээс: үйлэдбүри, үймэхү, үйлэ, үйсү гэх зэрэг.

Эх сурвалж: Х. Далхжав. Дунд сургуулиудад үзэх
Монголын уйгаржин бичиг. 32-р хуудас. УБ, 1965

Гадаад үгийг О эгшгээр төгсгөх

Хоёрдугаар үеэс хойш О эгшиг ордоггүй гэсэн дээрх дүрэмтэй уялдан гадаад үгийн төгсгөлд гийгүүлэгчийн дараа орсон О эгшиг нь хувилбар сонгогч ашиглах шаардлагагүй дан гэдэс болж хувирч байгааг анхаарна уу. Жишээ нь: кино, кило гэх мэт.

Гадаад үгэнд Е эгшигтэй хослох үсгийн хувирлууд

Гадаад үгэнд “Е” эгшгийн өмнөх болон дараа орсон "Н","Т","Ү" үсэгнүүд, мөн хувилбар сонгогчийн дараа орсон "Т","Ү" үсэгнүүд гадаад үгэнд ордог хэлбэрээр хувирч байгааг анхаарна уу.

Цахим орчинд монгол бичгийн дүрмээ ягштал баримтлан бичиж хэвших нь мэдээллийн орон зайд үүссэн өгөгдлийн сан, бусад мэдээллийн вэб хуудас, блог зэргээс хайлт хийхэд хүндрэлгүй зөв илрэх ач холбогдолтойг онц анхаарах хэрэгтэй.

болон бичлэг

Асуулт, Хариулт