Монгол бичгээр сэлэм урлахуй

Монгол бичгийн соёлд таталган бичгийн урлаг гэж бий. Үүнийг эзэмшсэн хүмүн орсон онгодоо үргээлгүй өгүүлэх мэт гайхалтай хурдан бичиж чадах бүлгээ.

Уншигчиддаа би олон зүйл амалж байсаан. Цаг их орох зүйлд амлалт авсан. Хүлээгдсэн амлалтууд олон байна. Гэхдээ хамгийн амархан, хамгийн сүүлд амалсан, хамгийн сонирхолтой амлалтаа ёсоор болгосуу.

Монгол бичгийн соёлд таталган бичгийн урлаг гэж бий. Үүнийг эзэмшсэн хүмүн орсон онгодоо үргээлгүй өгүүлэх мэт гайхалтай хурдан бичиж чадах бүлгээ. Ялангуяа элдэв юмс шүлэг зохиол бичих гэж оролддог уран бүтээлчид эзэмшвэл зохилтой чадвар. Сурсан юм илүүдэхгүй ээ. Магад нутгийн зарим хэсэгт таталган бичлэгийн уламжлал хөгжөөгүй, магад дуулаа ч үгүй, магад магад сэтгэгдэлүүд хөвөрч харагдсан.

Оршилын үндэс гэвээс таталган бичлэгийн философийг Zenbrush хэмээх дорнынхоны урлагтай холиод мөн монгол бичгийн тигийн хэлбэр чадвартай нь хослуулаад түүнийгээ уншигчдад сонирхолтой байдлаар хүргэх гэж ЗЭНТИГ чиглэлээр уран бүтээл хийв. Тухайн хүн өөрийнхөө мэдрэмж өгүүлэмж санаагаа үгээр илэрхийлэх, тэр үгийн үзэмж харагдац нь өгүүлэгчийн итгэл, үнэмшил, мэдлэг, хүч чадал, сэтгэлийг хөдлөлийг илэрхийлэх урлагийн тусгал гэлтэй. Энэ урлаг монгол бичиг уран бичлэгт тусгалаа олсон байдгийг дурдах юун.

Монгол бичиг эгшигээр гийгүүлэгч амилдаг гайхамшигт зүй тогтолтой. Энэ зүй тотлоор таталган бичиг хөгжсөн юм. А, Э эгшигийн шүдийг шууд нуруулдаад зайг нь орхиод татлана, нуруулдахгүй шууд гээж татлах нь ч байна. Зарим тодорхой тохиолдолд Н, Л, М, Г, Х үсгийн шүднүүдийг мөн нуруулддаг. Монгол бичигтээ нэвтэрсэн хүн төвөггүй уншиж чадна. Ингээд оршилоо дуусгаад хичээлдээ орцгооё.

ЗэнСэлэм бичицгээе

᠊᠋᠊᠍᠊᠍᠊᠍᠍ᠰ᠊᠌ᠯ᠍ᠮ᠎ᠡ сэлэм〈᠊᠋ ᠊᠍ ᠊᠍ ᠊᠍᠍ ᠰ ᠊᠌ ᠯ᠍ ᠮ᠎ᠡ〉

  • нуруу + нуруу + нуруу + нуруу-г дараалан бичиж сэлэмний урт ирийг гаргана.
  • С үсгээр сэлэмний бариулны дээд хамгаалалт.
  • Э үсгийн шүдийг орхиж 1 удаа нуруу товшиж орлуулна.
  • Л үсгээр бариул дах гарны хамгаалалт хийж байгаа санаатай. Гэвч түр азнана уу.
  • Э үсгийг шүдийг бичихгүй.
  • М үсэг сэлэмний бариулны товруу болж харагдана.
  • Эгшиг тусгаарлагч + Э

Дээрх маягаар шууд бичихэд сэлэмний үзүүр харагдахгүй үүнийг гаргахын тулд ХУВИЛБАР СОНГОГЧ НЭГийг хамгийн эхний нурууны ард бичиж оруулж өгнө. Харин дараагийн гурван нурууны ард тус бүрд нь ХУВИЛБАР СОНГОГЧ ГУРАВыг, Л үсгийн урт гарын хамгаалалтыг ХУВИЛБАР СОНГОГЧ ГУРАВыг Л үсгийн дараа бичиж оруулна.

Энэ хичээлийг дагаж хийснээр Нуруу, Хувилбар Сонгогч үүргүүдийг өөр зорилгоор хэрэглэж болохыг ойлгож авсан гэдэгт итгэж байна. Цаашлаад өөр олон сайхан ЗЭНТИГ үг зохиож уралдацгааж болох юм.

Товчлуурт товших кодыг бичвэл:

  • ну - нуруу
  • FVS - Хувилбар сонгогч
  • MVS - Эгшиг тусгаарлагч

ну+FVS1+ну+FVS3+ну+FVS3+ну+FVS3+ну+С+ну+FVS3+Л+FVS3+М+MVS+Э

Үр дүн нь доорх дүрс. Ингэж бичихэд ямар нэгэн тусгай програмаар бус цэвэр HTML5 CSS3-ын технологийн боломжийг ашиглан бичив.

ДАРДАС фонтын боломжууд

- Нурууны үгийн эхэнд болон адагт илрэх үзүүртэй хувилбар ХС-оор
- Үгийн дунд нурууны урт богино хувилбарууд ХС-оор
- Л үсгийн үгийн дунд болон адагт урт эвэр ХС-оор хувирах
- М үсгийн эхэнд болон дунд орох урт гэзгийн ХС-оор хувирах

᠊᠋᠊᠍᠊᠍᠊᠍᠍ᠰ᠊᠌ᠯ᠍ᠮ᠎ᠡ

Дараах кодыг та өөрийн вэб хуудсандаа ашиглаж болно.

<style> @font-face {font-family: 'MT-Dardas'; font-weight:700;
src: url('https://dl.dropboxusercontent.com/u/71917687/font/MT-Dardas-Bold.woff') format('woff'),
url('https://dl.dropboxusercontent.com/u/71917687/font/MT-Dardas-Bold.otf') format('otf');}

.ms{ margin:0 auto; padding:20px 0; text-align:left; overflow-x:auto;overflow-y:auto;
    font-family: 'MT-Dardas', Mongolian Baiti, Roboto;
    -webkit-writing-mode: vertical-lr;  -moz-writing-mode: vertical-lr; -ms-writing-mode: tb-lr;
    -o-writing-mode: vertical-lr; writing-mode: vertical-lr; direction: ltr;
-webkit-text-combine-upright: digits 2; -ms-text-combine-upright: digits 2; text-combine-upright: digits 2;
    -webkit-font-smoothing: subpixel-antialiased; -moz-font-smoothing: subpixel-antialiased;
    -webkit-text-orientation: sideways-right;-moz-text-orientation: sideways-right}
</style>

<p class="ms" style="font-family:MT-Dardas; font-size:87px; overflow: hidden; background:rgba(251, 36, 20, 0.92); height:550px; width:550px; border-radius:50%; margin:50px auto; line-height:1.4; color:black; padding:29px 0 0 221px">᠊᠋᠊᠍᠊᠍᠊᠍᠍ᠰ᠊᠌ᠯ᠍ᠮ᠎ᠡ</p>

болон бичлэг

Асуулт, Хариулт