Монгол бичгийн фонтын дүрэм

Монгол хэлэнд давтамж ихтэй тохиолддог ийм үгсийг фонтын дүрмээр зөв илэрцтэй болгон засаж алдаагүй дүрслэхээр зохиож болно. Дараах тохиолдлуудад фонтод зөв бичиж "засах" дүрмийг суулгаж өгөв.

Монгол бичгээр бичих явцад тухайн үгэнд зохих үсгийн хэлбэр илэрц буруу дүрслэгдэж байвал түүнийг ХУВИЛБАР СОНГОГЧ ашиглан зөв дүрслэх боломжтой. Үүнийг дүрмийн бус бичлэгтэй үг гэж нэрлэе. Монгол хэлэнд давтамж ихтэй тохиолддог ийм үгсийг фонтын дүрмээр зөв илэрцтэй болгон засаж алдаагүй дүрслэхээр зохиож болно. Дараах тохиолдлуудад фонтод зөв бичиж "засах" дүрмийг суулгаж өгөв.

1. Монгол үгэнд орсон зарим үсгийг хувилбар сонгогч (FVS) ашиглахгүй бичих түгээмэл үгс:

  1. "Эд", “дэд" зэрэг үгийн төгсгөл ”Д”-г охор сүүлтэй “Д”-рүү хувирна.
  2. “Маяг”, “хаяг”, “жаяг” зэрэг үгийг бичих үед “Й” гийгүүлэгч буюу шилбийг этгэр шилбэ болгоно.
  3. "эдл"-ээр эхэлсэн үгсийн "Д" үсгийг шилбэтэй гэдсээр дүрслэнэ.

2. Гадаад үгэнд орсон зарим үсгийг хувилбар сонгогч ашиглахгүй бичих:

  1. “Т” гийгүүлэгч дараах тохиолдолд битүү (гэдрэг) “Т” болно. Үүнд:

    1. “Е” эгшгийн өмнө буюу дараа (метр, бартер, хетеро,Етиоп)
    2. Гохтой “З”, “К”, “П”, “Ф”, сэнжтэй “Ц”, дусалтай “Ш” зэрэг гадаад үгэнд ордог гийгүүлэгчийн дараа (ОЗТока, оКТав, аПТамил, оФТагель, соЦТорг, аШТон)
    3. Үгийн эхэнд орсон “С” гийгүүлэгчийн дараа (статус)
    4. Дараалан орсон хоёр "Т" (Оттава);
    5. Гийгүүлэгчийн өмнө (Суматра)
    6. Хоёр гийгүүлэгчийн дунд орох (АсТра)
    7. Хувилбар сонгогч ашигласны дараа (Санта - Сан+FVS+та, Наруто - Нару+FVS+то)
    8. Гадаад үгэнд ордог “h” (сэтэрхий) үсгийн өмнө болон хойно (Атхен, Бахта)
    9. “Е” эгшгийн дараах болон хувилбар сонгогч ашиглан бичсэн үсэг, түүний дараах нэгээс дээш тооны гийгүүлэгчийн дараа (Пуерто, Инстаграм, камүста , Сепүлтүра г.м.)
    10. Дүрмийн дагуу А, О, У эгшгийн дараа автоматаар гарсан шилбэтэй “Ү” эгшгийн дараа (аүто г.м.)
    11. Дүрмийн дагуу автоматаар бичигдсэн дусалтай “Н” үсгийн дараа (Центавр)
  2. “Н” гийгүүлэгч дараах тохиолдолд дусалтай болно. Үүнд:

    1. Хоёр гийгүүлэгчийн дунд орсон тохиолдолд дусалтай болно (Сарнс)
    2. “Е” эгшгийн дараа (Денвер, цемент, бенз)
    3. Хувилбар сонгогч ашиглан бичсэн үсгийн дараа (Арүнта)
  3. “Ү” үсгийн үгийн дунд шилбэтэй бичих тохиолдолд хувилбар сонгогч ашиглахгүй. Үүнд:

    1. Хувилбар сонгогч ашиглан бичсэн шилбэтэй “Ү” эгшгийн дараа (Фэйсбүүк – Фэйсбү+FVS+үк г.м.).
    2. Хувилбар сонгогч ашиглан бичсэн “Т” үсгийн дараа (Статус – Стат+FVS+үс г.м.)
    3. “Е” эгшгийн өмнө болон хойно (Еүроп, Сеүл, Венесүел г.м.)
    4. “Е” эгшгийн дараах нэгээс дээш тооны гийгүүлэгчийн дараа (Сепүлтүра)
    5. “h” үсгийн өмнө болон хойно (Нарүhел, Ар г.м.)
    6. Үгийн эхэнд орсон “Т” үсгийн дараа орсон гийгүүлэгчийн хойно (трүба)
    7. А, О, У эгшгийн дараа (аүто, роүд г.м.)
  4. “Д” гийгүүлэгчийг бичихэд дараах тохиолдолд хувилбар сонгогч ашиглахгүй. Үүнд:

    1. Үгийн эхэнд орсон “Д” гийгүүлэгчийн дараа “Е” эгшиг орсон бол (Дели, демократ, Денвер г.м.)
    2. Хувилбар сонгогч ашиглан бичсэн дусалтай “Н” гийгүүлэгчийн дараа (Рембрандт, Анд, Холланд г.м.)
    3. Хувилбар сонгогч ашиглан бичсэн үсгийн дараа, үгийн төгсгөлд (Дарүд)
    4. "Е" үсгийн дараа үгийн төгсгөлд (интермед)
    5. Үгийн эхэнд "Д" + гийгүүлэгч + эгшиг гэсэн бүтэцтэй байвал "Д" үсэг нь сэнжит шилбэ болох. Жишээ: дружба
    6. "-үд" буюу шилбэтэй “Ү”-ийн дараа орсон төгсгөлийн “Д” сэнжтэй шилбэ болох. Жишээ: роүд
  5. Үгийн эхэнд “Г + гийгүүлэгч + А/О/У” гэсэн бүтэцтэй үгийг бичих үед “Г” гийгүүлэгч эм хувилбарт шилжинэ (гвард, Гданьск, глобус, грамм, агшин (гшан) гэх мэт).

  6. Үгийн төгсгөлд орсон “О” дараах тохиолдолд дан гэдэс болж хувирна. Үүнд:

    1. Хувилбар сонгогч ашиглан бичсэн битүү “Т” үсгийн дараа (Сато)
    2. Дүрмийн дагуу автоматаар бичигдсэн битүү “Т” үсгийн дараа (аүто – энэ үгийг бусад тигээр бичихэд гурван удаа хувилбар сонгогч ашиглах бол МонголТолбоор бичихэд огт хувилбар сонгогч ашиглахгүй)
    3. Үгийн төгсгөлд гийгүүлэгчийн дараа (Кино, Кило)

Хувилбар сонгогч ашиглах тохиолдлууд

Логик дүрмээр үсгийн илэрцийг зөв дүрслэх боломжгүй үгсийг ХС-оор зөв дүрслэх

  1. Зөвхөн үгийн дунд болон үгийн төгсгөлд "Г" үсгийн хувилбарт "FVS1","FVS2"-ыг ашиглаж болно. Бусад тохиолдолд зөвхөн "FVS1"-ийг ашиглана.

    1. Цагаан толгойн үсгийн тусгаар, эхэнд, дунд, адагт орох хэлбэрийг дангаар бичих
    2. Зарим тусгай бичлэгтэй үгийн эхэнд, дунд, төгсгөлд орох зарим үсгийн хэлбэрийг өөрчлөх
    3. Хоёр буюу түүнээс дээш үгээс бүтсэн хүний нэр, газар ус болон оноосон нэрийн 2-р үгэнд "Ө", "Ү"-г шилбэтэй гаргах
    4. Гадаад үгэнд орох "Ү", "Н", "Х","Г","Т","Д" зэрэг үсгийн хэлбэрийг солих
    5. Үгийн төгсгөлд орох "Б","С" үсгийг хуучны сударт тэмдэглэх хэлбэрийг
    6. Эр үгийн дараа бичигдэх "шиг" нөхцөлийн төгсгөл "Г".

Монгол бичгийн цагаан толгойн үсгийн зурлагын толийг эндээс харна уу.

болон бичлэг

Асуулт, Хариулт