Cенсор

Бага гэрэлтэй нөхцөлд зураг буулгахад хурдыг удаашруулах эсвэл ISO мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Ихэнх камер удаан буулгалтын үед бараан болон гэрэл багатай мужуудад фото мэдрэгч диодын цахилгаан гүйдлийн алдагдлаас болж зурганд шуугиан (salt-and-pepper-noice) илүү ихээр...

Responsive image

Гэрлийн бөөмийн урсгалыг цахилгаан сигнал руу хувиргагч төхөөрөмжийг сенсор гэнэ. Хуучны гэрэл зургийн технологт хальс нь сенсор юм. Тоон сенсорт CCD (charge-coupled device) ба CMOS (complementary metal–oxide–semiconductor) сенсорын технологийг ашиглаж байна.

Фото сенсор нь сенсорт байрлах гэрлийн мэдрэгч үүрийг гэрлийн бөөм мөргөх бүрт уг үүрэнд үүссэн цахилгаан энергийн хэмжээг аналог тоон хувиргагч чип рүү дамжуулна. Фотомэдрэгч бүхий үүрнүүд, уг үүрэнд үүссэн сигналыг өсгөх өсгөгчөөс бүрдсэн нийлмэл хэлхээг active pixel sensor (APS) гэнэ. CMOS (complementary metal–oxide–semiconductor) нь active pixel sensor (APS) төрлийн хагас дамжуулагч чип юм.

Энэ технологийн сенсороор үүрэн утасны камер, вэб камер болон ихэнх сонирхогчийн болон мэргэжлийн камерыг тоноглоно. CMOS сенсорын өртөг CCD сенсороос илүү хямд мөн, ажиллах хурд илүү, (100 дахин) бага чадал хэрэглэдэг. CCD сенсор мэдрэмж өндөр, сигналын шуугиан бага гэх мэт давуу талуудтай. Гэрэл зурагт сенсорыг Image Sensor гэж нэршсэн байна.

Responsive image

Сенсорын үзүүлэлтүүд

Сенсорын хамгийн гол үзүүлэлтүүд бол сигналын шуугиан, dynamic range, ISO мэдрэмж юм. Энэ өгөгдлүүдээр сенсорын чанарыг тодорхойлдог.

Dynamic range - гэрлийн болон дууны сигналын хамгийн их болон хамгийн бага утгийн хоорондох цар хүрээ. Гэрэл зурагт "dynamic range" гэдэг нь сенсорт буусан (хальсанд буусан нэвчилт) зургийн гэрэлтэлтийн цар хүрээний хязгаар юм.

Dynamic range-ийг (contrast) харьцуулан үзүүлбэл

  • LCD display --> 700:1 (250:1 – 1750:1)
  • DSLR camera (Canon EOS-1D Mark II)-->4096:1
  • Negative film (Kodak Vision3) --> 8192:1
  • Хүний нүд --> 1024:1 – 16384:1
Бага гэрэлтэй нөхцөлд зураг буулгахад хурдыг удаашруулах эсвэл ISO мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Ихэнх камер удаан буулгалтын үед бараан болон гэрэл багатай мужуудад фото мэдрэгч диодын цахилгаан гүйдлийн алдагдлаас болж зурганд шуугиан (salt-and-pepper-noice) илүү ихээр илэрч гардаг. Үүнийг сигналын шуугиан гэнэ.

Сенсорын бодит хэмжээ болон сенсорын цэг бүрт оногдох гэрлийг оновчтой цуглуулах талбай нь сенсорын шуугианы хэмжээг илтгэдэг гол үзүүлэлт юм. Сенсорын хэмжээ том байх тутам шуугиан бага байна. CMOS сенсорын шуугиан CCD сенсорынхоос их байдаг муу талтай авч технологийн шийдлээр сайжирч, цаашлаад өндөр ISO мэдрэмжийн үеийн шуугианыг багасгах “тэмцэл өрнөсөөр” байна.

Image Format


Responsive image

Сенсорыг 1:1,5:4, 4:3, 3:2,16:9 гэх мэтээр уртыг өндөрт харьцуулсан харьцаагаар ангилна. Энэ харьцааг Image Format гэнэ. Тоон гэрэл зурагт (Digital Single Lens Reflex) 24мм х 36мм хэмжээтэй сенсорыг Full-Frame 35мм format гэж нэрлэдэг чиг хандлага тогтсон байдаг. Full-Frame 35мм камерыг FF гэж товчилъё.

Дээр зурагт “35мм full frame” форматын сенсорын хэмжээг цэнхэрээр босоо тэнхлэгт 1 гэж тэмдэглэсэн байна. Энэ босоо тэнхлэгт байгаа тоон харьцаанууд нь камер үйлдвэрлэгчийн сенсорын “Crop Factor” юм. Үүнийг мөн дурангийн фокал уртын үржүүлэгч гэдэг. Сенсорын форматаар (Image Format) нь APS-H, APS-C, Foveon, Four Third System, CX, ⅔”, ½.3” гэх мэтээр камерыг нэрлэдэг. Мөн хальсан технологт medium format, large гэх мэт том форматуудыг ашигладаг. Доор  “Crop Factor”-т харгалзах камеруудын моделуудыг жагсаасан байна.

  • 2.7× — Nikon 1 system
  • 2.0× — Four Thirds system, Micro Four Thirds (mFT)
  • 1.7× — Sigma DP1, Sigma DP2, Sigma SD15, Sigma SD14, Sigma SD10, Sigma SD9, Canon EOS DCS 3†
  • 1.6× — Canon 650D (T4i/X6i), 20D, 30D, 40D, 50D, 60D, 1100D, Canon EOS M
  • 1.54× — Pentax K-5, Pentax K-30, Pentax K-01, Samsung NX
  • 1.53× — Pentax K10D†, Pentax K200D†
  • 1.52× — Sigma SD1, Sigma SD1 Merrill, Sigma DP1 Merrill, Sigma DP2 Merrill, all Nikon DSLR
  • 1 D3,† D3s,† D3x,† D4, D600, D700,†, D800, D800E; бүх Fuji камерууд, Sony (α 850,† α 900,† α 99 -с бусад загварууд)
  • 1.3ׇ — Canon EOS-1D Mark IV†, 1D Mark III†, 1D Mark II† (and Mark II N), EOS-1D†, Leica M8, M8.2

Sigma, Tamron,Tokina зэрэг 3-дагч фирмүүд APS-C сенсортой Canon, Nikon, Sony камерт зориулсан дуран үйлдвэрлэдэг. APS-C камерт зориулалтай дуранг FF камерт ашиглаж болохгүй. Учир нь дуран камерын холболт тохирохгүй. FF камерт full frame зориулалттай дуран ашиглана.

Canon-ий APS-C камерт (EF-S mount) зориулсан дурангийн модел нь EF-S, FF (EF mount) ийнх EF тэмдэглээтэй байна. EF-M нь тольгүй камерт зориулагдсан модель юм. Canon 5D Mark камертай бол EF-S 15-85mm f/3.5-5.6 IS USM дуран худалдаж авч том андууравзээ.

APS-C камерын төрөлд зориулж гаргадаг дурангийн брэнд тэмдэглэгээнүүд:

  • Canon: EF-S
  • Konica Minolta: DT
  • Nikon: DX
  • Pentax: DA
  • Samsung: NX
  • Sigma: DC
  • Sony: DT
  • Tamron: Di II
  • Tokina: DX

Responsive image

Сенсор болон дурангийн хамаарал

Тухайн нэгэн ижил дурангаар APS-C камерт харагдах өнцөг FF камерт харагдах өнцгөөс бага. Жишээ нь 28мм дурангаар APS-C камерт харагдах өнцөг нь 45мм (28 mm x 1.6 lens factor) дурангаар FF камерт харагдах өнцөгтэй ижил. Дээрх зурагт тайлбарлав.  Мөн FF болон APS-C камерт ижил дурангаар талбарын гүнийг (DoF) туршиж үзвэл обжектын зай өөр өөр байна. Өөрөөр хэлбэл ижил өрцний нээлттэй үед FF камерын талбарын гүн бага буюу бага өрцний нээлт шаардагдана.

FF болон APS-C сенсорын онцлог болон ялгаанууд

  • FF сенсорны фото үүрний талбай их учир сигналын шуугиан бага, dynamic range, ISO мэдрэмж  сайн байдаг.
  • Их контраст болон гэрэл багатай үед сайн чанартай зураг боловсруулдаг.
  • APS-C камераас илүү өргөн өнцгийг багтаах учир алслалт удирдах Tilt-shift дуран ашиглахад илүү үр дүнтэй
  • APS-C камер FF камернаас илүү нарийн өнцгөөр авах боломжтой учир спорт болон алсын, ан амьтны зураг авахад тохиромжтой. Мэдээж дурангийн фокал урт ихсэх тутам өртөг ихсэх тул алсын зураглалд APS-C камер давуу талтай байна.
  • FF сенсор үйлдвэрлэлийн өртөг зардал өндөр (8 дахин), технологийн процесс APS-C сенсорынхоос хэд дахин хүнд, төвөгтэй.
  • Зарим FF камерыг мэргэжлийн зориулалттай, нэгж хугацаанд зураг буулгах хурд их, фокус систем сайн, өндөр нягтралтай(megapixel), GPS(Global positioning system), WIFI холболт, хамгаалалт хуяглалт сайн

Одоогоор хамгийн хямд FF камер нь Canon 6D 2000$. Жилээс жилд Дижитал камерын худалдан авалтын масс өссөж байгаа нь үйлдвэрлэгчдэд технологоо сайжруулах, үйлдвэрлэлийн зардал бууруулахад дэм болж энэ хэрээр камерын үйлдвэрлэх өртөг зардал хямдарч байна. Гэвч гэвч эсрэгээр Дурангийн өртөг буурахгүй харин ч өсөж байгаа.

Яагаад?

Технолог, оптик чанар, зураг тогтворжуулагч системийн судалгаа гээд олон хүчин зүйл байгаа байх. Ер нь FF камер худалдан авсан сонирхогчид мэдээж үнэтэй дуран хэрэгтэй. Үнэтэй дуран авсан бол үнэтэй филтер худалдаж авна, дагалдах үнэтэй хэрэгсэл, хөл, цацаргагч гээд мундахгүй. Та арван ширхэг FF камер худалдаж авах мөнгөөр нэг дуран худалдаж авах уу? Тоглосон юм. Гэхдээ л хэт хорхойсвол үнэтэй хобби.


болон бичлэг


Асуулт, Хариулт