Дурангийн фокал урт, ангилал, хэрэглээ

Өргөн өнцгийн дуран зургийн алслалтыг сунгаж, нарийн өнцгийн дуран алслалтыг агшааж харагдуулна. Чухам энэ үзэгдлийг гэрэл зурагчин зургийнхаа найруулгад тооцоолж ямар өнцгийн дуран сонгохоо шийднэ.

Responsive image

Дурангийн тухай бүтэц, ажиллагааны зарчим, үйлдлийг ойлгох нь таны гэрэл зургийн бүтээлч чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймээс дурангийн чанар, хэмжээ, жин, хурд, зориулалтын тухай жаахан дэлгэрүүлж үзсүү. Гэрэл зураг таны хэтэвчийг нэлээд нимгэлдэг хобби учраас сайн ойлголт авах хэрэгтэй. Мэдээж энэ блогоор бүх ойлголтыг авахад учир дутагдалтай учир та өөрөө дэлгэрүүлэн өөрийнхөө асуултын хариултыг бусад сурвалжуудаас дэлгэрүүлэхийг зөвлөж байна.

Дурангийн Фокал Уртын Ойлголт

Фокал урт нь гэрлийн урсгалыг хамгийн хүчтэй байхаар нэг цэгт төвлөрүүлэх оптик системийн хэмжээс юм.  Камерын дурангийн системд дуранд байрлах элемэнтүүдээр дамжин чиглүүлэгдсэн (collimated) гэрлийн урсгал сенсор хүртэл дамжих орон зайг фокал урт гэнэ.

Responsive image

Фокал урт нь богино оптик систем гэрлийн хүч ихтэй системийг бүрдүүлж өгдөг. Фокал хэмжээ ихсэх тутам сенсорт буух гэрлийн хүч суларна.

Дурангийн элементүүд ба зургийн чанар

Дурангийн бүтцэд хэд хэдэн ленз бүлэг элемэнтүүд орно. Дуранг хамгийн бага өртгөөр хамгийн цөөн элементтэй өгөгдсөн зориулалттай бүтээх нь үйлдвэрлэгчдын зорилго. Үүнийг бүтээхэд нөр их ажил, туршилт, өндөр технологи, чанар, тогтвортой ажиллагаа, хэрэглэгчийн таашаалд хангалттай нийцэж байх шаардлагатай. Яг л микро процессор үйлдвэрлэдэг шиг технологийн үе шат дамжлага нөр их туршилтаар ахин дэвшиж байдаг.

Гаднаас орж ирэх гэрлийн урсгалаас үүсэх оптикийн сарнил нь дурангийн элементийн аль нэг цэгт үүсээд буцаж ойсон гэрлийн долгион нь бусад элемэнтүүдэд нөлөөлж зургийг бүдэг фокустай мэт, зургийн тодролыг багасгасан, өнгөний зөрөө сарнилтай (chromatic aberration) гэх мэт хорт эффект үүсгэдэг. Элементүүдийн хийц чанараас шалтгаалан мөн алслалтын гажилт, тэгш бус хүрээлсэн цайралт (vignetting or distortion) үүсгэнэ. Энэ эффект аль болох бага байх дуран сонгох нь уншигч таны зорилго бөлгөө.


Дурангийн фокал уртын нөлөө

Дурангийн фокал урт нь дурангийн харах өнцгийг илтгэнэ. Өргөн өнцгийн дуран богино фокал урттай, өнцөг багасах тусам дурангийн фокал урт  ихэсдэг.

Зургийн өгөгдлийн фокал уртаар нь туршлагатай гэрэл зурагчид зургийн алслалт ямар байхыг тархиндаа тооцоолж чаддаг байна. Өргөн өнцгийн дуран зургийн алслалтыг сунгаж, нарийн өнцгийн дуран алслалтыг агшааж харагдуулна. Чухам энэ үзэгдлийг гэрэл зурагчин зургийнхаа найруулгад тооцоолж ямар өнцгийн дуран сонгохоо шийддэг. Эсвэл обжектын байрлал зайг дурангийнхаа өнцөгт тааруулан найруулгаа зохиомжилно.

Responsive image Фокал урт ихсэх тутам харагдах өнцөг багасч байна. Өөрөөр хэлбэл татаж томруулж харагдуулна.


Дурангийн фокал урт, харагдах өнцөг, зориулалтыг доорхи хүснэгтээс үзнэ үү

Фокал Урт

Нэршил

Ерөнхий Хэрэглээ

21mm-ээс бага

Хэт өргөн өнцгийн

Архитектор барилга байгууламж,

нарны тусгалын ойлтыг бага нөлөөтэй байлгахад үйлдвэрлэгч нар илүү анхаардаг

21-35mm

Өргөн өнцгийн

Байгал

35-135mm

Стандарт

Гудамжны & Баримтат

Ерөнхийдөө оптик чанар сайн, үнэ харьцангуй хямд

70-150mm

Дундын Телефото

Хөрөг Зураг

135-400mm

Телефото

Спорт, үйл явдал шувуу ан амьтан

камерын тогтвортой байх барилт шаарддаг. Камерны хөдөлгөөн илүү их нөлөөлдөг. Өртөг өндөр.

400мм-ээс дээш

Супер Телефото

Спорт, үйл явдал шувуу, ан амьтан

Маш өндөр үнэтэй, Зураг тогтворжуулах технологитой. Ус чийг тоосны хамгаалалт сайн.

Зургийн фокал уртын өгөгдөл нь камерны сенсорын хэмжээнээс (Ямар камераар авч байгаагаас) шалтгаалан өөрчлөгддөг тул дурангийн фокал уртын хэмжээг бүдүүвчилж авсан байна.

Responsive image

Zoom ба Prime дуран

Хувьсах фокал урттай, зураг авах өнцгийг дурангийн механизмаар тохируулдаг үйлдэлтэй дуранг zoom дуран гэнэ. Энэ дуран нь зураг авагч байрлал зайгаа өөрчлөхгүйгээр тохирох фокал уртыг сонгон, алслалт харагдах өнцгийн зохиомж болон хөдөлгөөнт обжектын байрлалыг тааруулж зохиомж гаргах боломж олгодог. Спорт, үйл явдал, сурвалжлагын гэрэл зурагт ихэнхдээ ашиглагддаг. Дутагдалтай тал нь зургийн зарим мужуудад дээр дурдагдах хорт эффектүүд үүсдэг. Маш сайн үзүүлэлттэй дуранд ч бас энэ дутагдал байгааг сайн дасгалжсан нүдээр харж болно. Гэвч программын тусламжтайгаар уг эффэктийг засах боломж бий.


Нөгөөгөөр фокал урт болон харах өнцөг нь тогтмол дуранг prime дуран гэнэ. Zoom болон Prime дурангийн фокал урт ижил зургийг харьцуулахад чанарын хувьд Prime дуран сайн байдаг. Учир нь дурангийн элементын тоо бага, гэрэл нэвтрүүлэх чадвар сайн, хийц энгийн оптик өгөгдөл зөв тодорхойлогддог. Мөн хөнгөн, хямд технологтой. Мэдээж холын болон хэт алсын дурангууд зургийг сайн чанартай боловсруулдаг, гайхалтай үр дүн өгдөг учир өндөр үнэтэй байна. Энэ ангилалын дуран нь хурдан(өрцний нээлт өндөр), тэр хэрээр бага талбарын гүнийг zoom дурангаас илүү сайн гаргаж чаддаг.


Сонирхогчийн камеруудад 3X, 4X гэхчлэн дурангийн таталтыг тодохойлсон үзүүлэлт нь хамгийн богино фокал уртыг хамгийн урт фокал урттай нь харьцуулсан харьцаа юм. Худалдан авах сонирхогчын камерны optic zoom их байвал сайн. Харин digital zoom нь программын аргаар хийгддэг тул зургийн чанар хангалттай байж чаддаггүй.


Tilt-Shift Дуран


Responsive image

Зургийн гажилтыг дурангийн элементүүдийн байрлалыг механик аргаар дээш доош хазайлгах, хажуу тал руу шилжүүлэх аргаар гэрлийн урсгалыг удирдаж фокус болон алсалтыг удирддаг дуранг Tilt-Shift дуран гэнэ. Уг дуран нь хязгаарлагдмал байдал,  tilt-shift бус дурангаар гүйцэтгэх боломжгүй даалгаварыг хямд өртөгөөр маш нарийн чадварлаг гүйцэтгэх боломж олгодог. Барилга, байгууламж, архитектурын болон байгалийн зураг авахад тохиромжтой. Өндөр үнэтэй, оптик чанар сайн, зарим гэрэл зурагчдын мөрөөдлийн дуран юм.


Макро Дуран


Бодит хэмжээнээс боловсруулж гаргах хэмжээ нь олон дахин их байх зориулалтаар ашигладаг дуранг макро гэнэ. Дурангийн гол онцлог нь фокусын зай бага, фокал урт нь их байдаг.

Макро дурангийн фокал уртаас шалтгаалж ямар зориулалтаар ашиглавал оновчтой вэ?

  • 45–65 mm – бүтээгдэхүүний жижиг нарийн детайлыг гаргахад
  • 90–105 mm – шавьж, цэцэгс  болон жижиг обжект
  • 150–200 mm – шоргоолж мэтийн хэт жижиг шавьжны зураг буулгахад нэмэлт ажлын зай шаардлагатай

Макро гэрэл зурагт дурангийн фокал уртыг ихэсгэх аргууд


Responsive image дуранд нэмэлт филтер(close-up +1,+3, +5, +10) тавих,

Responsive image

өргөн өнцгийн дуранг эсрэг талаар нь камертайгаа нэмэлт хоолой(extention tube)-гоор холбох

Responsive image

өргөн өнцгийн дуранг эсрэг талаар нь алсын дурантай холбох (холбогч - macro coupler) арга. 18мм дуранг эсрэг талаар нь 300мм дурантай холбосон аргаар авсан зургийн харьцаа 16:1 байдаг

Responsive image

Камер дуран хоёрын хооронд нэмэлт хоолой(extention tube) тавьж фокал зайг ихэсгэх арга

Image-Stabilization - Зураг тогтваржуулагч систем

Image-stabilization технологийн гол зорилго нь зураг авагдаж байх үеийн камер болон дурангийн механик хөдөлгөөнийг тогтворжуулж, сарнил багатай өндөр чанартай зураг буулгахад оршино. Энэ технологийг мөн алсын дуран, видео төхөөрөмжүүд, астрономын дурангуудад ашиглана.

Оптик image stabilizer-ийг OIS, IS, OS гэж товчилно. Дуранд байрлах мэдрэгчийн тусламжтай мөн камерт байрлах сенсорын шилжилтээр тогтворжуулах 2 үндсэн арга IS -д хэрэглэгддэг байна. OIS нэршил тухайн үйлдварлэгч компаниас шалтгаалж өөр өөрөөр байдаг.

Гэрэл зурагт (IS технологи ашиглаагүй үед, 35mm камерт) чанарын шаардлага хангасан зураг буулгах хурдыг, өөрөөр хэлбэл дурангийн фокал уртыг нэгд (1/s) хуваасантай тэнцүү байхаар тооцоолдог. Энэ хурднаас бага тохиолдолд камерын хөдөлгөөн буулгах зурагт мэдрэгдэнэ. IS технологи нь дээрх хурднаас f/2-4 зогсолтоор буюу 4-16 дахин бага хурдаар авахад чанарт нөлөөлөхгүй байх боломжийг олгодог. Жишээ нь фокал урт 125 mm дурангаар зураг буулгаж байх үед 1/125 секундээс багагүй хугацаа шаардлагатай. Энэ хурднаас 3–4 зогсолт бага хурд нь ойролцоогоор 1/15, 1/8 секунд болно. Ийм хурдаар IS ажиллаж байх нөхцөлд буулгах зургийн чанар сайн байна гэсэн үг.

Дараах линкээр Canon фирмийн IS технологийн тухай дэлгэрэнгүй үзнэ үү

http://www.usa.canon.com/cusa/consumer/standard_display/Lens_Advantage_IS

Дараах линкээр орж сanon фирмийн дурангуудын үзүүлэлт, ангилал, үнийг маш сайн анхааралтай харж тогтоож аваарай!!

http://www.usa.canon.com/cusa/consumer/products/cameras/ef_lens_lineup

Extender

Responsive image

Өргөтгөх хоолойг дуран камер хоёрын хооронд тавьж фокал уртыг ихэсгэх замаар дурангийн харах өнцгийг багасгадаг. Ан амьтан, шувуу, зэрлэг байгал, макро гэрэл  зурагт, папарацци нар ашигладаг. Энэ хоолойг электроник ба электроник бус гэж ангилна. Электроник нь дурангийн мэдээллийг камер руу дамжуулж өгөгдлүүдийг удирдах боломжийг олгоно. Электроник бус ашиглаж байгаа тохиолдолд дурангийн фокусыг гараар, шилжилтээр удирддаг. Мөн хөшигний нээлтийг камернаас удирдах боломжгүй байдаг учир механик өрцний удирдлагатай дуран ашиглана.

Extention tube ашиглах нь зургийн чанарт муугаар нөлөөлдөг тул тухайн tube-ийн лавлах номноос тохирох дуранг шалгах хэрэгтэй.

Wikipedia-гийн эх зургуудыг ашиглав


болон бичлэг


Асуулт, Хариулт