Дурангийн өрц

Өрц нь дуранд орж ирэх гэрлийн долгионы багц урсгалын конус өнцгийг өөрөөр хэлбэл фокусын талбайн (depth of field) их, бага байхыг тодорхойлж өгдөг.

Responsive image

Сенсорт руу урсах гэрлийн долгионы эрчмийг удирддаг, нээгдэж хаагддаг дурангийн механизмыг өрц гэнэ. F-зогсолт (F-stop физик зогсолт) нь өрцний нээлтийг хэмжих хэмжигдэхүүн f1.2, f1.4, f1.8, f2,f2.8, f3.5, f4, f4.5, f5.6, f6.3, f8, f9, f11, … f24, f36, f64 гэх мэтчилэн дугаарлагдана. Өрцний хамгийн их нээлт болон бага дугаараар дурангийн үзүүлэлтийг тодорхойлдог. Татдаг дурангийн өрцний хамгийн их F-зогсолт нь дурангийн таталтаас (focal урт) шалтгаалан өөрчлөгддөг.

Жишээ нь Sigma 17-70мм F2.8-4.5 үзүүлэлттэй дурангийн 17мм дээр өрцний нээлт хамгийн ихдээ F2.8, 70mm дээр дурангийн дотоод бүтэц, фокал уртын хэмжээнээс шалтгаалан өрцөөр дамжих гэрлийн урсгал багасч, F2,8 ийн хэмжээтэй боловч, нээлт нь F4.5 тай тэнцэх гэрлийн урсгал өрцөөр дамжина. Камераа Av тохиргоон дээр тавиад, дурангаа 17mm дээр F3.2 (буюу ⅓ зогсолтоор өрцний нээлтийг багасга) өрцний нээлтийг тохируул. Урьдчилан харах товчлуур дээр дар. Даралтаа бүү салга. Дурангийн таталтын хүрдийг эргүүлж таталтыг ихэсгэ. Дурангийн дотор өрцний шилжилт зогсолтын чимээг сонс. Камерны хуваарь дээрх өрцний дугаар яаж өөрчлөгдөж байгааг ажигла. 70-200мм F2.8 гэх мэт хийц технологи нарийн, өндөр үнэтэй зарим татдаг дурангууд хэдий фокал урт өөрчлөгдсөн ч тогтмол F зогсолттой байдаг. 200мм-т F2.8 зогсолт бол сайн дуран, мөн хурдан гэсэн үг.

Гэрэл эн тэнцүү нөхцөлд камрын сенсорт руу гэрлийн урсгалыг их нэвтрүүлэх боломж олгож байгаа дуранг хурдан дуран гэнэ. Мөн F дугаар бага байх тутам дуран хурдан байна. Хурдан дурангийн өрц их нээлттэй, тэр хэрээр гэрлийн урсгал их дамжина, гэрлийн урсгал их байх тутам зураг буулгах хурд ихэснэ.

Хурдан дуранг спорт үйл явдал гэрэл багатай нөхцөлд их ашигладаг.

Талбарын гүн, фокус ( төвлөрөл сарнил)

Өрц нь дуранд орж ирэх гэрлийн долгионы багц урсгалын конус өнцгийг өөрөөр хэлбэл фокусын талбайн (depth of field) их, бага байхыг тодорхойлж өгдөг.

Өөрөөр тайлбарлах гээд үзье!

Долгион болон гэрлийн бөөмийн олон замбараагүй чиглэл урсгалыг тодорхой чиглэлд параллелиар(идеал) болон тодорхой нэг байрлалд, заагдсан орон зайн хавтгайд фокуслагдсан(төвлөрсөн) байхаар чиглүүлэгч “програмчилдаг” төхөөрөмжийг Collimator (чиглүүлэгч) гэнэ. Дуран бол collimator юм.

Responsive image

Collimatorийн энгийн жишээ, зөвхөн зөв тодорхойлогдсон чиглэлээр орж ирэх долгионыг барьж авч байна.

Responsive image

Collimatorийн маш сонирхолтой жишээ. Энэ аргаар нисгэгчгүй онгоц бүтээдэг.

Responsive image Responsive image

Collimatorиийн оптик жишээ. Камерын дуран, холын дуран, микроскоп зэрэгт

Өрцний нээлт их үед чиглэлжүүлэгдээгүй гэрлийн урсгал илүү их орж ирнэ. Тэр хэрээр тухайн фокуслагдсан хавтгайд тодрол сайн бусад наад цаад хавтгайд фокус сарнина.

Өрцний нээлт багасах тусам чиглэлжүүлэгдээгүй гэрлийн урсгал багасч чиглэлжүүлэгдсэн гэрлийн урсгал буюу илүү их фокустай зураг сенсорт бууна. Дурангаар орж ирэх collimated гэрлийн урсгалаар фокусын (төвлөрөл) талбарыг удирдах ойлголтыг талбарын гүн (depth of field) гэнэ.

Талбарын гүн нь дурангийн өрцний хэмжээ, дурангийн фокал урт, камерын сенсорын их бага болон авах гэж байгаа юмсын алслалтаас шалтгаална.

Бага өрц их талбарын гүнийг(фокусын талбай их буюу жигд сайн фокустай), их өрц бага талбарын гүнийг зохиомжилно. Өргөн өнцгийн дуран (wide angle lens) их талбарын гүн гаргахад илүү тохиромжтой, өөрөөр хэлбэл хамгийн ойроос хамгийн хол хүртэл алслалт нь жигд сайн фокустай гарна. Татдаг дуран(zoom lens)гийн талбарын гүний алслал хязгаарлагдмал байдаг.

Жишээ нь өрц F22 дээр 24мм дурангаар 60см-ээс хязгааргүй хүртэл маш сайн фокустай зураг бүтээж болно. Ихэнхдээ байгалын зурагт бүх детал фокус сайн байхыг шаарддаг. F22 дээр 200мм дурангаар талбарын гүний тодрол хамгийн бага зай нь 8,5м байна. Үүнээс бага зайд фокус муу, "бүрэлзэж" гарна. Дурангийн үзүүлэлт дээр фокусыг хамгийн бага зайг тодорхойлсон байдаг. Макро дурангийн фокусын зайг бага байлгахын тулд оптикын нарийн технологи хэрэглэдгээс үнэтэй байдаг.

Өрцөө зөв сонгох нь зургийнн агуулга, шууд өгүүлэмж, зохиомж, төлөв байдал, орчныг илэрхийлэх маш чухал багаж юм. Их өрцөөр тоглох нь таны фокуслаж сонгосон юмсийг цаад болон наад фонтой эрс тод ялгаруулж, үзэгчийн анхааралыг шууд татаж, өгүүлэмжийг маш тод илэрхийлэх боломж олгоно.

Responsive image

Өрцний нээлт их, бага өнцгийн Дуран. Талбарын гүнээр маш сайхан тоглосон зураг, 3 хэмжээст өгүүлэмжтэй

Responsive image

Зургийн үзүүлэлт нь бага өрц, өргөн дуран, бага хугацаа. Хамгийн ойр өвсний хөдөлгөөнөөс хамгийн хол тэнгэрийн хаяаны үүл хүртэл фокус маш сайн

Камерын сенсор бага байх тутам талбарын гүн их байдаг. Таны гар утсаар авсан зургууд бүхэлдээ фокус сайн наана цаана деталууд илүү сайн харагддаг. Сенсор томрох тутам зурагчаас илүү их ур чадвар шаардаж тэр хэрээр чанартай зураг авах боломж олгодог.

Талбарын гүнийг удирдаж сурахад камерын А-DEP тохиргоог ашиглан туршилт хийвэл ойлгомжтой. Хамгийн бага өрцний нээлт дээр ямар хавтгайд (hyperfocal distance) фокуслагдахыг турш. Гэвч энэ тохиргоогоор сайн зураг авах баталгаагүй, харин бусад маnual горимоор илүү зөв тохиргоотой зураг гардгийг анхаар. Энэ горимд ихэнхдээ өргөн өнцгийн дуранг ашигладаг.

Туршилт

  • Жигд алслалттай хашаа зам гэх мэтийн сонирхолтой обжект сонго. Av тохиргоонд тохируулаад өөр өрцний нээлтээр зураг ав. Алслалтад фокус яаж нөлөөлж байгааг ажигла.
  • Арын фоноос 2 метрээс доошгүй зайтай цэцэг мэтийн зүйлс сонгож фокусаа тохируул, дурангийнхаа өрцний хэмжээг багаас их рүү бүтэн 1 зогсолтоор шилжүүлэн зураг ав. Талбарын гүний өөрчлөлтийг ажигла.

болон бичлэг


Асуулт, Хариулт