Дөрвөн улирлын дуэл

Ингэснээр камер дурангийн дотоод электрон эд ангид цан цохих, чийгшлийн улмаас цахилгаан хэлхээнд богино холбоос үүсэхээс хамгаална. Ялангуяа камернаасаа хэд дахин үнэтэй дурангийн дотоод элементүүдийг гэмтээхийг хэн хүсэх билээ.

Гэрэл зураг сонирхогч нар жилийн дөрвөн улирлын өнгө төрх өөрчлөлтийг тэсэн ядан хүлээж улирлаас улиралд ур чадвараа ахиулж өмнө жилийн алдаанд суралцан зураг авах билгийн мэлмий улам сайжрах бүлгээ. Бороотой шороотой аянгатай гялбаатай элстэй цастай шуургатай үе бол гэрэл зурагчдын хувьд хамгийн сайхан цаг агаар. Гэвч эсрэгээр таны камер дуранд хамгийн таагүй нөхцөл бүрдүүлдэг.

За зурганд гарахад бэлдэж байна уу! Танай ээж чамайг бага байхад гадаа гарахад үргэлж үглэдэг байсныг сана. Хувцасаа тохируулж өмс гэдгийг. Цаг агаарын мэдээ хар. Магад таны машин техник бүрэн бүтэн биз. Яаж мэдэхэв гэнэт хүйтрэх вий. Монголд 10 хэмийн дээш доош савалгаа байдаг л үзэгдэл. Дэндүүдээ гэмээр эрс тэс. Гэнэт аадар бороо ордог шүү дээ. Бүх борооны хамгаалалтуудаа ав. Даарсан үед дотроосоо дулаацах шил ганзага бас авахад болох л юм. Луужин төөрөхөд хэрэг болдог гэсэн, Гал гаргах юмтай биз. Бас баавгайн гааз. Ингээд өөрийгөө болгочихлоо. Харин хайртай багажнуудаа цаг агаарын нөхцөлд зохицуулж хэрхэн зөв эдлэх вэ?

Хүйтний улирал

Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө

Монгол газрын өвөл цаг чухамдаа камер дурангийн жинхэнэ дайсан юм. Хүйтний улиралд гаднаас камер дурангаа тасалгааны температурт оруулж(дулаан машинд мөн хамааралтай) ирэхдээ гялгар уутанд (zipтэй) агаар шууд солилцохооргүй битүү баглан хийж аажим температурын солилцоог бий болгоно. Ингэснээр камер дурангийн дотоод электрон эд ангид цан цохих, чийгшлийн улмаас цахилгаан хэлхээнд богино холбоос үүсэхээс хамгаална. Ялангуяа камернаасаа хэд дахин үнэтэй дурангийн дотоод элементүүдийг гэмтээхийг хэн хүсэх билээ. Мөн дулаан газраас шууд тэс хүйтэн нөхцөлд гаргах мэдээж халгаатай. Иймээс дээрх аргаар аажим хүйтэн нөхцөлд “дасгах” хэрэгтэй.

Гаднаас оруулсан камер дурангаа гялгар уутанд хийгээд камерныхаа цүнхэнд багадаа 2 цаг тавь.

Бээлий - Ангийн зориулалттай бээлий худалдаж ав. Бусад төрлийн бээлий нэг бол хальтрамхай, эсвэл хэт болхи, камер удирдах боломж олгодоггүй.

Батерей - Батерей хүйтэн нөхцөлд ажиллах тун дургүй эд. Гар дулаацуулагчтай (chemical hand warmer packet) өөр нэгэн нөөц батерейг халаасандаа хий. Дахин илүү нөөцтэй бол бүр найдвартай. Даарсан батерейг ээлжлэн сольж дулаацуулан ашигла. Үнэтэй брэндийн шинэ батерей худалдаж авахыг зөвлөе. Хулхи батерейнд үнэ хямдаас болж хууртав. Таны төслийг нурааж мэднэ шүү.

Халуун чийгтэй нөхцөл

Салхи сайн солилцуулах материал бүхий хувцас өмс. Гутал болон өвдгөвч ус нэвтрүүлдэггүй бол сайн.

Багажаа хадгалахдаа чийг татагч ашигла.

Бороо

Ихэнх камер бороо болон тоосны хамгаалалтгүй үйлдвэрлэгддэг. Өндөр үнэтэй камерууд чийг ус тоосны хамгаалалтай боловч түүнд хэт найдах хэрэггүй. Учир нь таны дуран бас бороо тоосны хамгаалалтгүй байж болно. Иймээс бороотой үед шүхэр ашиглах нь илүү найдвартай.

Камерны цүнхийг бороо тоосны хамгаалалттайг сонго. Эсвэл та өөрөө хамгаалалт хийсэн ч болно.

Тоос шороо болон элсэн шуурга

Маш нарийн ширхэгтэй тоос, элсний нэг ширхэг таны дуранг хангалттай шоглож дөнгөнө. Иймд элс шороо шуурсан нөхцөлд дурангаа сольж болохгүй. Энэ үед дуранг солиход камерны толь, сенсорт халгаатай. Түүнийг цэвэрлэх хялбар байж болох ч таны өнөөдрийн зураглалыг баллахаас гадна дурангийн дотоод элементэд наалдсан тоосны ширхэгийг цэвэрлэх тун хэцүү(үйлдвэрийн нөхцөлд мэргэжлийн задаргаа хийж цэвэрлэнэ) гэдгийг сана. Тэдгээрийг тоос орохооргүй уутанд хадгал. Нэвт харагдах материалаар камер дурандаа хамгаалалт хийж ав. Бага ч гэсэн толгойгоо өвтгөхгүй санаа амар элсэн манханд зураг авч болно шүү дээ.

Халуун нөхцөл

Цахилгаан хэрэгслүүд тэр дундаа өндөр технологоор бүтсэн камерын сенсор халуунд ажиллахдаа гүйцэтгэх чанар мууддаг. Юу гэсэн үг вэ? - камерны их бичийн температур ихсэх хэрээр сенсор дахь цахилгаан хэлхээний гүйдлийн шуугиан өсөж зурагт буух шуугианыг нэмэгдүүлдэг. ISO их үед зургийн шуугиан их байдгийн адил нөлөө үзүүлнэ. Нартай халуун үед гэгээтэй даавуу материалаар халхалан тавьж, шууд нарны гэрэл дор тавихаас сэргийл. Халуун наранд машин дотор камераа бүү хадгал. Халуун өдөр агаар тусгаарлагчтай саванд хадгал.


болон бичлэг


Асуулт, Хариулт