Фото сонирхогч нарт 40 зөвлөгөө, 1 дүгээр

Интэрнэтэд фото сонирхогч нарт зориулсан зөвлөгөөнүүд энд тэнд хэвтэж байхыг олж аваад нэмж хасч эмхтгээд цуврал гаргах санаатай дугаарлав. Зарим найзуудад мэддэг нь ч бий, хэрэг болох нь ч байгаа байх. Хааяа уншиж хэрэгтэйгээ сэргээж авдаг байвал ямар вэ гэж. Одоо үед хүн бүхэн DSLR камертай биш гэхэд гар утсаараа фото зураг авдаг болоод энэ салбар хүн бүхэнд хүртээлтэй болж.

  1. Үнэтэй камераар зураг авч байгаа хүн болгон сайн зурагчин биш.
  2. Зургийн форматаа RAW тохиргоонд тавиад март.
  3. Гуравны нэг хууль 99% хувь ажилладаг.
  4. UV шүүлтүүр нь таны дуранг зурагдахаас хамгаалахаас өөр сайн үүрэг байхгүй л дээ яг үнэндээ.
  5. Дижитал нь хальснаас сайн биш, хальс нь дижиталаас илүү бас биш.
  6. Бүх зургуудаа 2 дахин хувилж хадгал.
  7. Архив хийсэн зургаа хэзээ ч бүү ялгаж устга.
  8. Зураг засварлах нь урлагийн нэгэн төрлөөр хүч үзэж байнаа гэсэн үг.
  9. Фотошоп ганц зураг боловсруулдаг хэрэгсэл бишээ.
  10. Фото боловсруулахад 2 дахь монитор ашиглах нь олон давуу тал олгоноо.
  11. Зарим тохиолдолд Grain(noise) нэмж өгвөл ямар байх бол.
  12. Ихэнхдээ ойроос авсан зураг илүү сайн зураг болдог.
  13. Хааяа дурангаа газарт ойрхоноос шагайж байвал яасан юм.
  14. Сайн зурагчин болоход ердийн(өргөн, татдаг) дурангаар дадлага их хийх хэрэгтэй.
  15. Ямар нэгэн дүрэм хуулинд баригдалгүй өөрийнхөөрөө зохиомжил.
  16. Фокус муу зурагнаас Grain(noise) той зураг нь илүү мэдээлэл агуулдаг. ISO их байх тутам Grain(noise) их байна гэсэн үг, ISO-г мэдэрч сур.
  17. Фото зураг нь гэрлээр будгаа хийж камер дурангаар бийрээ хийнээ гэсэн үг мөн үү
  18. Орчныхоо Натурал гэрлийг уншиж сур.
  19. Камерныхаа лого дээр юм наа. Хүн анзаарах нь бага байдаг.
  20. Хурц нартай өдөр ялгарал ихтэй нөхцөлд ⅔ алхам доор хурдаар зураг ав.
  21. Хэдий их зураг авна төдий чинээ сайн зурагны сонголт их байна.
  22. Авахыг хүсч байсан агшинаа өөр өөр хурд, өөр өөр өрц, өөр өөр байрлал, өөр өөр гэрлийн тусгал, өөрөөр зохиомжил.
  23. Бусдад хамгийн сайн зургуудаа үзүүлж бай, бүгдийг биш.
  24. Өөрийн авсан шилдэг зургуудаа бусадтай хуваалцаж шүүмж сонсож бай.
  25. Фото Форумд нэгдэж, туршлагажих.
  26. Хувийн фотоблог вэбхуудас нээж, бусдад өөрийгөө илэрийл.
  27. Фото зураг нь танд өөрийгөө ямар хүн болохыг нээхэд тусална.
  28. Фото зурагт инээж буй хүн нь натурал зан төлөвөөрөө буудаг.
  29. Бусдын авсан зурганд шүүмж дүгнэлд хий.
  30. Буудахаасаа өмнө жаахан бод.
  31. Сайн зурганд тайлбар шаардлага үгүй.
  32. Энгийн гэдэг түлхүүр ойлголтыг нэн түрүүнд тавьж бай.
  33. Өөрийнхөө зураг авах арга барилаа мэдэж ав.
  34. Архи Зурагчин хоёр эвсэлддэг үгүй.
  35. Боломжтой л бол камернаасаа бүү сал.
  36. Гэвч фотограф үргэлжид чиний амьдралыг хөгжөөж чадахгүй.
  37. Камерыг энхрийлэх гэж биш дэлхийг өөрийн нүдээр харах зэвсэгээ болгох гэж
  38. Багадаа 3 жил тутам хөрөг зурагаа авахуул. Та өнгөрсөн он жилүүд, залуу насаа бахархан харж байх болно
  39. Зургийн Histogram-ийг уншиж сур.
  40. Гэрэлийг ихдүүлсэнээс дутуудуулсан нь дээр.

болон бичлэг


Асуулт, Хариулт