Фото сонирхогч нарт зөвлөгөө, 3 дугаар

Сайн зураг бол хэдэн мянган удаагийн туршилтын алдаа, зохиомжлол, мэдрэмж, уйгагүй хөдөлмөр билээ

Байгалын гэрэл зураг нь миний хамгийн дуртай гэрэл зургийн салбар. Яагаад гээд өөрөөсөө асуухаар үлгэр ярих болоод.

Анх нэгэн дэлгүүрт нэлээн том хэмжээний байгалын зураг зураг хараад биширч билээ. Байгалын гоо сайхан, зурагчны ур чадвар, зураг буулгасан арга технологи, зургийн нарийн детайлуудыг харж, бас яаж ингэж бүтээл бүтдэгийг их сонирхож, судлах болов. Өмнө нь Canon PowerShot S70 гэсэн жижиг камертай өөрийгөө овоо боловсорсон гэж боддог амьтан тэр дэлгүүрт байсан зургийг хараад шууд өчүүхэн ээ ойлговоо. Ингээд хобби бас шар хөдөлөөд чадна гээд зүтгэвээ.

Суулаа, судаллаа, үнэтэй камер дуран авч байж хоббидоо хөтлөгдөхөөр болж байна. Анхны Canon DSLR xTI kiss камер, Canon 28-135мм IS дурантай нь цохив. Яагаад Canon 28-135 IS нь сонгосон гэхээр бас овоо татчихдаг, бас овоо өргөн өнцгөөр авдаг бас хөдөлгөөн тогтворжуулдаг бас үнэтэй ч байж, шинэ технологи ч байж. Тун удалгүй байгалын зураг авч сурах гэж байгаа хүнд өргөн өнцгөөр авдаг дуран яалт ч үгүй хэрэгтэйг ойлговоо, бас үнэлгээ сайн байх. Суулаа судаллаа Sigma 17-70mm дуран дээр сэтгэл алдрав, овоо ч хямд юм. Асуудал ар араасаа цувраад байх бололтой. Бүр хальсан технологи руу том форматын бүр хуучин технолог нь илүү сонирхолтой болоод явчихав.

Ягшдээ харанхуй өрөөнд хор найруулаад, зургаа угаалгана гээд туршилт болгондоо мөнгөө саалгаад суух, том мэргэжлийн камер дуран бүр үнэтэй, ядаж байхад хүнд, зовлон их байх бололтой. Байгалийн зураг авахад мэдээж том форматын хальсаар авах нь шилдэг нь байгаа. Одоо ч гэсэн. Өнгөний боловсруулалт, фокус зэргийг гайхалтай гаргаж чаддаг.

Фото зургийн хамгийн том тулааны талбар нь байгалын зураг. Дээр нь хэдэн мянган удаагийн туршлага алдааны нийлбэр, байгалийн гэрлийг яг тэр хэвээр нь гаргаж чадах урлаг, дээр нь зохиомж, дээр нь мэдрэмж, дээр нь хөдөлмөр юм гэдгийг ойлгов. 2007 он байлаа. Бодлоо хнн бүтэхгүй үнэтэй хоббигоор оролдож байгаагаа мэдлээ, бууж өглөө. Эргээд дижитал дээрээ буух боллоо. Ирээдүйд мегапихелийн өрсөлдөөн, ISO сенсорын гэрлийн мэдрэмж сайжраад, HDR программ хангамж нэвтрээд дажгүй сонирхолтой байх төлөвтэй.

Ингээд туршлагаа сайжруулаад, өөрийнхөө чадлаа сориод л байх чухал юмаа гэж өөртөө шивнэвш. Гэрэл зургийн номтой найзлав. Уншаад л байдаг уншаад л байдаг. Ойлгосноо бас холиод идчихнэ, тогтох нэг нь тогтоно, Тээр нэг мухарт хааяа санахаар бас хуримтлагдсан байна. Техникын хувьд өөртөө хэрэгтэйгээ болгочоод байгаа, харин онолын хувьд мэдлэгээ зузааруулах, үүнийг бол насан туршдаа судлахаар барагдашiгүй сайхан сонирхолтой хобби байх юм. Нэг сайхан зураг харахаараа салахгүй дотроо шүүмжилдэг болж.

Доор байгалын зураг сонирхогчдод болон эхлэн сонирхогчдод, мэддэггүй нэгэнд нь хэрэг болох зөвлөгөөг сийрүүлэв.

Гурван хөлтийн хэрэглээ

Байгалын зураг авахад нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл, хамгийн алсын цэгээс хамгийн ойр цэг хүртэл детайлүүдын цэгийн уншигдах чадамж буюу тодрол (sharpness) сайн байхын тулд камераа хөдөлгөөнгүй тогтортой зооход гурван хөлт туслана. Хэдийгээр зураг авах хурд хангалттай байсан ч хэрэглэхээс бүү залхуур. Ямар ч тохиолд махан бие гурван хөлт шиг камераа тогтвортой барьдаггүй л байхгүй юу. Орой үдэш гэрэл багатай үед мэдээж хөл ашиглаж байж таны зураг том цаасан дээр тодрол сайтай гарна биз дээ. Аль болох хүнд байвал сайн. Нэмэлт хүндрүүлэгч хэрэглэх тохиолдол бий. Салхитай үед хөнгөн хөл тус болдоггүй юм.

Удирдлага

Утасгүй болон кабел утастай удирдлага ашигла. Камерны товчлуур дарах үед камер хөдөлгөөнд орно. Сайн чанарын зураг боловсруулах зорилготой бол энэ төхөөрөмжтэй найзла. Хэрэв удирдлага байхгүй тохиолд камерны өөрийнх нь таймерыг (10sec, 2sec) ашигла, гэвч энэ нь бас л төвөгтэй.

Бөмбөлгөн толгойт

Responsive image

Камерны хөдөлгөөнийг сайн мэдэрч хүнд садаа бага байхаар тохиргоог хийх боломж олгодог давуу талтай. Хүйтний улиралд бээлийтэй гараар тохиргоо хийхэд эвтэйхэн.

Туйлшруулагч шүүр

Байгалын зураг сонирхогч нарын маш чухал төхөөрөмж бол туйлшруулагч шүүр. (polarizing filter) Туйлшруулагч шүүр нь дуранд орж байгаа гэрлийн хорт урсгалыг хааж зургийн боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

  • Ус – Ус гол урсгал нуур, усан дах тусгал зураг авахад туйлшруулагч шүүрээ ашиглан усан дээр ойсон гэрлийн ойлтыг хааж усны өнгө будгийг зохиомжлох боломж ойлгоно.
  • Тэнгэр – Камераараа тэнгэр рүү шагайн шүүрээ эргүүлж яаж тэнгэрийн өнгө хувирч байгааг ажигла. Таны хүссэн өнгө ялгарч гарч байгаа бол үнэхээр яаая гэсэн шүүртэй боллуудаа. Нарны байрлалаас шалтгаалан тэнгэрийн өнгө нэг өнгөнөөс нөгөө рүү уусалттай харагддаг. Мөн хөнгөн маягийн мананг бууруулна.
  • Навч – Гөлгөр гадаргуутай навчин дээрээс ойсон UV туяаг шүүнэ. Илүү тод ногоон эсвэл шар улаанаар харагдах бий вий.

Аливаа гялгар гөлгөр гадаргуу дээр ойсон гэрлийг шууд блокл. Шүүр ашиглаагүй авсан зургаа харьцуулж тест хий.

Сайн чанарын үүргэвч, бусад

Насаараа хэрэглэхээр цүнх сонгох хэрэгтэй. Харамч хүн 2 дахин төлнө гэж хаширсан харамчууд үглээд байдаг үнэн шүү. Хажууд нь хөлөө баглачихаар нөгөө талд нь майхнаа баглаад, урт богино дурангууд 2 камертайгаа, шүүр, батерей, бэлэн хоол, гар чийдэн, шүхэр борооны халхавч, дэвсгэр, дулаан хувцас багтчихаар. 10км алхахад нуруунд ачаалал бага өгч байхаар


болон бичлэг


Асуулт, Хариулт