ISO мэдрэмжийн тухай

ISO мэдрэмжийг ашиглан бага гэрэлтэй орчинд сайн тодролтой зураг гаргах боловч сенсорын гэрлийн мэдрэмж ихэссэнээс бараан мужуудад илүүтэй цэгэн шуугиан илэрч ялгарч гардаг

Responsive image

ISO - International Standards Organization гэдэг үгийн товчлол. Энэ нь фото зургийн техник өгөгдөлийг тодорхойлдог.

  • Сенсор буюу хальсан дээр гэрэл тусах хугацаа (shutter speed)
  • Дурангийн өрцний нээгдэх хэмжээ (Aperature setting)
  • Сенсор буюу хальсны гэрэл мэдрэх мэдрэмж (ISO) гэсэн чухал үндсэн үзүүлэлтийн нэг болно.

ISO гэрлийн мэдрэмжийг 100-25600 (өндөр мэдрэмжийн горим: 50-102400) хүртэл дугаараар хэмжинэ. Дугаар ихсэх тутам сенсорны гэрлийн мэдрэмж ихсэнэ. Үүнийг ISO мэдрэмж гэнэ. ISO мэдрэмжийг ихэсгэснээр сенсор гэрлийг илүү сайн мэдэрч, гэрэл багатай орчины зураг авахад илүү мэдээлэлтэй зураг буулгах боломж бүрдэнэ. Сөрөг тал нь зургийн чанарт муугаар нөлөөлдөг.

Responsive image

 Дээрх зураганд ISO мэдрэмжийн дугаар ихсэхэд зургийн чанарт яаж нөлөөлж байгаа ялгааг харуулж байна

ISO мэдрэмж ба сенсорын шуугиан

Зарим хуучны хальсан фото зургийн боловсруулалтад гэрлийн шуугиан гэгдэх цайвар гэгээн өнгөтэй давс цацсан мэт цэгэн толбонууд байдаг. Үүнийг ISO шуугиан (grain, noise) гэнэ. Тоон сенсорт ISO шуугиан нь олон өнгийн цэг болж харагддаг. ISO мэдрэмжийг ашиглан бага гэрэлтэй орчинд сайн тодролтой зураг гаргах боловч сенсорын гэрлийн мэдрэмж ихэссэнээс бараан мужуудад илүүтэй цэгэн шуугиан илэрч ялгарч гардаг, ингэхээр ISO хэдий их байна төдий их шуугиан хүртэх нь. Энэ бол ISO мэдрэмжний том дутагдал. Үүнийг аль болох бага байлгах гэж, сенсорын гэрэл мэдрэх технологийг сайжруулах гэж яг энэ үзүүлэлтээр бусад камер үйлдвэрлэгч нөгөөгөөс давах гэсэн өрсөлдөөн ид өрнөж байгааг ажиглаж болно.

Responsive image

2012 оны 11 сард гарсан Canon 6D загвар, 2012 оны 3сард гарсан Canon 5D mark III, 2 камерын ISO мэдрэмжийг харьцуулсан байна

ISO хурд ба хөдөлгөөнт обжект

Бага ISO мэдрэмж нь өнгийг зөв тодорхойлж, жигд бөгөөд шуугиан багатай маш сайн чанарын зураг боловсруулах боломж олгодог... боловч энэ шаардлага нь яг таг таарсан гэрлийн хүчийг шаарддаг. Яалаа ч гэсэн гэрэл хангалтгүй орчинд зарим хөдөлгөөнт (балт шувуу, давхиж буй морь) зургуудыг авахад ISO мэдрэмжийг ихэсгэж хүссэн зургаа буулгах хэрэгтэй. ISO ихсэхийг дагаад дижитал зургийн авалтын хурд автоматаар тооцоологдон ихэсдэг. Тест зураг авалт хийж ISO тохиргоогоо мэдэрч хамгийн тохиромжтой шуугиан багатай бас хөдөлгөөн ороогүй зураг боловсруулж сурах. ISO Мэдрэмжийг ISO хурд гэж өөрөөр ойлгож болох юм.

ISO хурд ба Сенсорны хэмжээ

Сенсорын хэмжээ нь камерын өгөгдөл болох зургийн нэгж талбайд оногдох мэдээллийн нягтрал (megapixel)-тай хамааралгүй, харин сенсорын өргөн уртын бодит хэмжээ юм. Тоон камерын сенсорын хэмжээнээ болоод, ямар ISO хурданд хамгийн бага шуугиан байхыг харьцуулсан үзүүлэлтийг харвал том сенсортой камер шуугиан бага зураг боловсруулдагийг ойлгож болно. Технологийн процесс нь жижиг сенсорт өндөр мегапикселийн нягтралын улмаас гэрлийн сигналын боловсруулалтын явцад илүү шуугиан үйлдвэрлэгддэг гэж ойлгох юмуу даа. Гэвч сенсор томрох тутам өртөг ихэсдэг дутагдалтай байх юм. DSLR камер үйлдвэрлэгч нар 35mm хэмжээтэй сенсор бүхий камер үйлдвэрлэж байгаа. Энэ нь хэт үнэтэй бус камерын ангилалдаа хамгийн сайн ISO мэдрэмжтэй сенсор бүхий камер гэсэн үг.

IMAGE SENSOR
SIZE
CAMERA TYPES
Medium format 50.7 x 39 mm High-end Pro digital medium format
Full frame 36 x 24 mm High-end Pro DSLRs
APS-C 24 x 16 mm Prosumer-based DSLRs
4/3" 17.3 x 13 mm Four Thirds System
1/1.8" 7.2 x 5.3 mm High-end compact cameras
1/2.5" 5.3 x 4.0 mm Consumer-based compact cameras and high-end cellphone cameras

Зургийн чанар ба ISO мэдрэмж

Бага ISO мэдрэмж илүү сайн чанарын зураг гаргана гэдгийн санах хэрэгтэй. Ихэнх тоон камерууд “Auto ISO” тохиргоотой байдаг. Энэ тохиргоо нь таныг тохиргооны ажлаас чөлөөлж ISO мэдрэмжийг, шуугиан бага байх өндөр ISO тохиргоонд тохируулагддаг. Гараар тохируулах ISO мэдрэмж 100 аас 200 хооронд маш сайн, харин сенсорын хэмжээ болон, камерын үзүүлэлтээс шалтгаалан ISO 400 болон түүнээс дээш хүртэл тохируулан зургийнхаа чанарыг сайн байхаар тохиргоог хийнэ.

Эцэст нь

Үнэхээр ISO хурд нэмээд хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаа бол

  • Нэмэлт гэрлийн үүсгүүр ашиглан гэрэл өгснөөр ISO тохиргоог багасган зураг хавчих хурдаа хангалттай хэмжээнд барьж болно.
  • Өөр нэгэн ISO шуугианыг багасгах арга. 1500$-ийн үнэтэй 50мм F1.2 үзүүлэлттэй дуран худалдаж ав. :) F дугаар хамгийн бага байх дуран ашигла. Зураг тогтворжуулах горимтой бол бүр сайн, тэр тусам үнэтэй тусна.

Хөдөлгөөнгүй обжектын зураг авалтад ISO мэдрэмжээ хамгийн бага дээр тохируул, Хөл ашигла. Ерөнхийдөө ISO мэдрэмж гэрэл багатай үеийн хөдөлгөөнт обжектын зураг авалтанд илүүтэй хэрэглэгддэг байх нь. Дотор болж буй үйл явдал, спортын ордон, концерт, хуримын ордон, арт галлерейд ... гэрлийн хүч зураг авахад хангалтгүй байдаг. Ийм орчинд flash буюу гэрэл цацаргагч ашиглах нь үйл явдалд садаа болох горимд байх учир ISO хурдаар тоглохоос өөр аргагүй нээнтэгт орно.

Нэг зүйл - зарим гэрэл зурагчид ISO шуугианыг урлаг болгож зургийн өгүүлэмж утга санаанд нэмэлт хачир болгон сөрөг талыг эерэгээр ашигласан сайхан бүтээлүүд байдаг. Бас хөрөг гэрэл зурагчид өөр өөрсдийнхөө гэрлийн өнгө амтнаас шалтгаалан ISO мэдрэмжийг ашиглан өнгөний өөрчлөлтийг удирдаж болдог гэх нэгэн байна. ISO мэдрэмж өөрөө том сэдэв. Фото сонирхогч нарын ISO мэдрэмжийг өөр өөрсдийнхөө салбарт янз янзаар туршаад бичсэн блогууд хангалттай бий. Иймээс нэгэн дүрмэнд баригдалгүй өөрийн гэсэн ISO secret reseipt тэй болж яагаад болохгүй гэж.


болон бичлэг


Асуулт, Хариулт