Камер, хөшиг, хурд

Хөшигны хурд, Дурангийн өрц, ISO мэдрэмж гэсэн энэ 3 хэмжигдэхүүн хоорондоо харилцан хамааралтай байж гэрлийн зөв баланстай (сенсорт тусах гэрлийн УРСГАЛыг удирдах) зураг ...

Responsive image

Хурд хурд бас дахин хурд гэж гэрэл зурагт чухал ойлголт байнаа. Жаахан тайлбарлах гээд үзье. Наашаа суу анхааралтай унш. Та гэрэл зураг сонирхдоггүй  байсан ч танин мэдэхүйд ихээхэн ач холбогдолтой шүү.

Камерын хөшиг (Shutter) нь дуран сенсор хоёрын хооронд гэрэл нэвтрүүлдэг, камерын програмчлалын дагуу өгөгдсөн хугацаагаар нээгдэж хаагддаг механизм юм. Дурангаас ирж буй гэрлийн долгион, хөшиг нээгдээд хаагдах хүртэлх сенсорт тусах хугацааг (Shutter speed, exposure time) хөшигний хурд гэх ба ерөнхийдөө гэрэл зурагт хурд гэж нэрлэнэ.

Хөшигний хурдыг 1/16000 секундээс 30 секундын хугацаагаар тохируулж, цаашлаад түүнээс дээш хугацаагаар bulb горимд авч болдог. Энэ бүлэгт дурангийн хурдны тухай биш зөвхөн хөшигний хурдны тухай ярьж байгааг анхаарна уу! Дараагийн бичлэгүүдэд энэ талаар бичигдэх юм.

Responsive image

хөшигний хурд ойролцоогор 1/2 секунд

Responsive image

дээр зураганд гурван өөр хурдаар авсан зургийг харьцуулсан байна.

- Зургийг яаж зөв гэрлийн баланстай гаргах вэ?

Буруу тохиргоогоор авсан зураг нэг бол гэрэл муутай, харанхуй эсвэл хэт их гэрэлтэй цул цагаан чухам ямар мэдээлэл байгаа нь тодорхойгүй буусан байдаг. Тэгвэл камер яаж ажиллаж байгаа зарчимыг үзвэл илүү ойлгомжтой байх.

Хөшигний хурдыг зурагчин тохирууллаа. Энэ үед дурангийн өрцний нээлт автоматаар тохиргоо хийгдэн гэрлийн урсгалыг дурангийн өрц F гэгч дугаараар баланс барина. Хэрэв зурагт гэрэл дутагдаж байвал ISO сенсорын мэдрэмжийг өөрчлөн дурангийнхаа өрцийг өөрийн хүссэн хэмжээнд барьж болно. Энэ тохиргоонуудыг камерын горимоор тодорхойлж, зурагчин хүссэн хурд, өрц, сенсорын мэдрэмжээр зураг авах боломжтой байдаг. Хэрэв хөшигний хурдыг 2 дахин багасгасан бол өрцны хэмжээ √2 буюу 1.4 дахин ихсэнэ.  Жишээ нь 1/250 s ба f/8 , 1/500 s ба f/5.6, 1/125 s ба f/11. Хөшигны хурд, ISO мэдрэмж нь дурангийн өрцтэй урвуу хамааралтай, харин хөшигны хурд, ISO мэдрэмж нь хоорондоо шууд хамааралтай өөрчлөгддөг байна.

Эндээс Хөшигны хурд, Дурангийн өрц, ISO мэдрэмж гэсэн энэ 3 хэмжигдэхүүн хоорондоо харилцан хамааралтай байж зөв баланстай (сенсорт тусах гэрлийн УРСГАЛыг удирдах) зураг боловсруулна. Энэ зөв баланслагдсан гэрлийн урсгал, сенсорт тусах илэрц хүчийг exposure value (EV)(stops) гэнэ. Энэ үгийг монголчлох үг яг буухгүй байна, та бүхэн туслаарай.

Responsive image

Дээр зурагт exposure value-ыг -3,-2,-1,0,+1,+2,+3 гэж тэмдэглэгдсэн байна. Дундаа 2 цэгтэй байгаа нь гуравны нэг алхам(буюу хурд)аар тохируулагдана гэсэн үг. Хөшигний хурдыг 1/60 секундээс 1/40 секунд болгож бууруулахыг 1/3 алхам (заримдаа зогсолт)доош гэдэг. Үүнтэй адил 1 алхам, 2 алхам 3 алхам ихэсгэлээ багасгалаа гэж ярьдаг. Мөн дурангийн өрцний нээлтээр алхамаа удирдаж болно.  Тэгэхээр энэ exposure value гэгдэх хэмжигдэхүүн нь зураг авахад (Manual горим) гэрлийн хүчээ мэдрэхэд тусалдаг.

Хөшигны хурдISO мэдрэмж нь камертаа хамааралтай үзүүлэлт. 1/16000 хурдтай, секундэд 10 аас дээш зураг авдаг, ISO нь 102400 ба түүнээс дээш бол өндөр зэрэглэлийн үнэтэй камерт тооцогдоно. Харин Дурангийн өрц нь дурангийн үзүүлэлт болж байна. Энэ утгаар дурангийн сайн мууг яг тодорхойлдоггүй боловч, F1, F1.2, F1.4 тэй дурангууд өндөр хурдтай, өндөр технологоор бүтээгдсэн байдаг. 

Камерын зураг авалтын горим

Shutter Priority (TV or S) - зурагчин хөшигны хурд болон ISO хурдыг тодорхойлно. Энэ үед дурангийн F дугаар буюу өрцны нээлт автоматаар тохируулагдана.

Bulb(B) - 30 секундээс дээш хугацаанд зураг авахад ашиглана. Хөшигны хурд болон ISO хурдыг тодорхойлно. Зураг дарах товч дарагдаад буцаж суллагдах хүртэл хугацаагаар хөшиг нээгдэнэ. Гол төлөв оддын болон астраномийн зураг авахад тохиромжтой.

Хөшигны ажиллах зарчим

Доорх зурганд 2 хөшиг ашиглаж байгааг үйлдэлтэй нь харуулж байна. Энэ технологи нь мэдээж маш өндөр хурдтай ажиллах бололцоо олгоно. Хар ухаанаар бодоход яаж ингэж асар хурдтай энэ хугацааг гүйцэтгэж чадаж байна вэ? гэмээр.

shutteranimation2

  • Арын хөшиг дээш татагдан нээгдэнэ. Энэ үед урд хөшиг хаалттай байна.
  • Урд хөшиг доош татагдан нээгдэхэд сенсорт гэрэл тусна.
  • Арын хөшиг доош татагдан хаагдахад сенсорт тусах гэрэл хаагдана.
  • Урд хөшиг хаагдана.

Урд ба арын хөшиг хоёул хаагдахдаа доош унах үйлдлээр зураг авагдаж байна. Өндөр хурдны үед хоёр хөшиг маань завсраа жаахан зай үлдээгээд тэр зайгаа барин дээрээс доош унахдаа мөр мөрөөр сенсор руу гэрлийг нэвтрүүлнэ гэсэн үг. Мааш ухаалаг аан. Хэрэв ганц хөшигтэй байсан бол ингэж хурдан ажиллах бололцоогүй юм.

Responsive image

Дөнгөж саяхан 2012 онд 1/16000 хурдаар зураг авдаг болсон байна. Тэгвэл хуучны фильм технологт дурангийн өмнөх тагийг гараар нээж хааж (хөшиггүй) хугацааг тохируулдаг байж.

Камерын чичиргээ, түүний нөлөө

Фото зураг авах нь эгшин зуур хугацаанд явагдах боловч, хөшиг нээлттэй байх энэ хугацаанд камер нь хөдөлгөөнд орсноор сенсорт тусч буй гэрлийн долгион сенсорын өөр өөр үүрэнд бууж зурагт гажилт үүсгэж зургийн эффект үүсгэдэг. Энэ нөлөөг сайн муугаар яаж эргүүлэхийг зурагчин шийднэ. Муу тал нь фокус муу мэт, хөдөлгөөн орсон зураг гаргаж зургийн чанарт нөлөөлдөг.

Нэгэн дүрэм: таны дурангийн фокал хэмжээг нэгд хуваасантай тэнцэх хугацаа нь камерын хөдөлгөөныг бага мэдрүүлэх хамгийн бага хугацаа гэнэ. 50мм-ээр авч байвэл 1/50 секунд, 200мм бол 1/200 секундын хурд шаардлагатай. Үүнээс бага хуртай бол камерын хөдөлгөөн орсон муу зураг үйлдвэрлэнэ. Видео камераар холын юм татаж авах тутам хөдөлгөөн илүү мэдрэгддэгийг та анзаарч байсан биз.

Дараах туршилтуудыг хийгээрэй

  • Гурван хөлтөө ав. Хурдан хөдөлж буй юмс хай. Усан оргилуур маш тохиромжтой. Өөр өөр хурдаар ав. Хурднаас удаан руу. Тv тохиргоонд тааруулаад хурдаа багаас их рүү алхам алхамаар ихэсгэ. Турш.
  • Камерын хурдаа 1/16 сек-ээс 1/2сек хооронд өөрчлөөд хурд бүрд дээр, зураг авч байхдаа камераа хөдөлгөөнд оруулж зурганд яаж нөлөөлөхийг сайн анхаар.
  • Хөдөлж буй машин болон хүний зүг рүү чиглүүлэн авч байх явцдаа нэг чиглэлд дагуулан Авч байгаа юмс маань сайн тод байхаар камераа жигд хурдтай дунд нь илүү дээш доош хөдөлгөөнгүйгээр шилжүүлэн зургаа дар. Гэрэл багатай орчин эсвэл бараан үдэш турш. Арын фон нь ямар хөдөлгөөнд орсоныг ажигла.
  • Шөнө, гурван хөлтөө ав, хөл хөдөлгөөн их гудамж, машин, 1сек, 2сек, 5сек, 10сек, 20сек, 30сек гэх мэт хурд.

Турш турш бас дахин турш


болон бичлэг


Асуулт, Хариулт