RAW файл форматын тухай

Хэрэв камерын хадгалах горим JPG бол хөрвүүлэх программ зөвхөн 8 битийн өнгөний горимд ажиллахыг зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл зөвхөн 256 (2^8) цайралтын түвшинд ажиллана гэдэг нь маш их өнгөний мэдээлэл алдана гэсэн үг. Иймээс зураг хадгалах тохиргоог RAW болго.

Responsive image

Тоон камерт зураг буулгахад сенсорт гэрлийн тодорхой түвшиний хүч бүртгэгдсэнээр тодорхой түвшин бүхий цахилгаан(аналог) сигнал тэмдэглэгдэн тоон хувиргагчид дамжин санах ой руу хадгалагдана. Сенсор өөрөө өнгийг мэдэрч бичдэггүй. Харин дахин хэлэхэд гэрлийн хүчийг бичдэг. За тайлбар хийе. Bayer Matrix Colour Filter Array гэгдэх технологийн ажиллагааг үзье.

Зурагт BAYER өнгөний шүүрийн үүрүүд байна. 2х2 нүдэнд харгалзах 2 ногоон, 1 улаан ,1 цэнхэр шүүрнүүд. Улаанаар тэмдэглэгдсэн нүд зөвхөн улаан өнгөний мэдээллийг нэвтрүүлнэ. Гэх мэтчилэн сенсорын нэг үүр (pixel) бүрт эдгээр шүүрүүд байрлана. Камерын технологоос шалтгаалан цэг бүрийг 12-14 битийн өгөгдөлөөр боловсруулна. Хэрэв камерын сенсорт цэг бүрийг 12 битээр боловсруулдаг бол цайралт(brightness)-ийн түвшин 4096(2^12), 14 битээр бол 16384 (2^14) цайралтын түвшинтэй бичигдэнэ.

Ингэж камерын сенсор ажилладаг гэнэ дээ. Ингээд санах ойгоос цэг бүр дэх эдгээр өнгөний утгыг тусгай алгоритмаар тооцоолж ойр хөрш цэгүүдийн утгуудтай авцалдуулан өнгөний мэдээлэлийг өнгө ялгаж харагдуулах төхөөрөмж рүү өгнө.

Raw файлыг хадгалах

Тоон хувиргагчид боловсруулагдсан мэдээлэл санах ой руу хувиргалт шахалт хийгдээгүйгээр бичигдсэн зургийн файлын форматыг RAW гэж нэрлэнэ. Камерын тохиргоонд санах ойд бичигдэх зургийн форматын горим байдаг. Үүнд JPEG формат горимоор заасан бол RAW өгөгдлийг шахаж файлын хэмжээг нь багасган хадгална гэсэн үг. Санах ойгоос RAW форматаар хадгалсан зургаа хөрвүүлэх программын тусламжтайгаар TIFF, PSD, DNG форматын аль нэг рүү хөрвүүлж 16 битээр хадгалан зургийн сайжруулалт, боловсруулалт хийнэ. Эдгээр форматууд RAW форматаас ойролцоогоор 3 дахин их багтаамжтай байдаг. Учир нь 16 битээр хадгалсан мэдээлэл 12 битээр хадгалсан мэдээллээс их байна.

Хэрэв камерын хадгалах горим JPG бол хөрвүүлэх программ зөвхөн 8 битийн өнгөний горимд ажиллахыг зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл зөвхөн 256 (2^8) цайралтын түвшинд ажиллана гэдэг нь маш их өнгөний мэдээлэл алдана гэсэн үг. Иймээс зураг хадгалах тохиргоог RAW болго. RAW зураг таны үндсэн архив, эх ноорог юм. Түүнийг хэзээ ч бүү устга. Зураг боловсруулах программ танд RAW файлыг өөрчлөх эрх олгохгүй, харин уг өгөгдлийг боловсруулан өөр файл руу хөрвүүлэх боломж олгоно.

RAW форматын толгойн мэдээлэлд

  • RAW файлын форматын тухай, форматын хувилбар, сенсорын хэмжээ, өнгөний горим(sRGB, adobeRGB, proRGB) гэх мэт
  • Sharpness(тодрол), Contrast(өнгөний ялгарал), Saturation(нэвчилт ханалт), Color Temprature(өнгөний температур), White Balance(цагаан баланс)
  • Зургийн метадата (Exif Information) буюу ISO, хөшигний хурд, өрцний нээлт, камерын болон дурангийн загвар, огноо, байршил... гэх мэт
  • Зургийн жижигрүүлсэн хувилбар, түргэн харах зориулалттай.

Камер үйлдвэрлэгчдийн RAW файл форматууд:

RAW форматын давуу талууд

  • Зургийн өндөр чанарыг олгоно. Sharpness(тодрол), Contrast(Өнгөний ялгарал), Saturation(нэвчилт ханалт), Color Temprature(өнгөний температур), White Balance зэргийг дахин өөрчлөх, тооцоолох боломж олгоно.
  • Зургийн шуугиан болон цэгийн тодрол ялгаралыг дахин боловсруулах, сайжруулах.
  • RAW хөрвүүлэх программын туслалмжтай маш олон өгөгдлүүдийг удирдах боломж олгоно. Гэрэлтэлт өнгөний дэвсгэр, өнгөний нэвчилт, цагаан баланс ...
  • 14 битийн маш өргөн мэдээлэлтэй ажиллана. Гэрлийн дээд эрчмээс доод эрчим(хэт гэрэлтэлт ба хэт сүүдэр буюу мэдээлэлгүй муж) хүртэлх өнгөний нэвчилт дээр ажиллах
  • Өнгөний ажиллах горим (sRGB, adobeRGB, proRGB) сонгох боломж, JPEG файл нь энэ горимыг хайчлан багасгасан байдаг.
  • Зургийг бодит хэмжээг ихэсгэх багасгахад хэрэглэгдэх алгоритмуудыг ашиглах боломж нээлттэй.
  • Зургийн буулгалтын exposure value-г хүссэнээрээ өөрчлөх боломж. Жишээ нь илүү нэмэлт гэрэлтэй болон бага гэрэлтэй авагдсан нөхцөлд гэрлийн хүчийг тааруулах.
  • HDR зураг боловсруулах техник ажиллагаанд RAW формат маш их боломж олгоно.
  • Камерны тохиргооны цагаан балансаар хадгалагдсан RAW форматын мэдээллийг боловсруулах шатанд дахин цагаан балансын тохиргоог яг үнэн зөв байхаар тохируулах боломж олгоно.

RAW зурагтай ажиллах үнэгүй болон нээлттэй программ хангамжууд

  • darktable - Linux болон нээлттэй UNIX төст үйлдлийн системд
  • digiKam -  Linux, Windows, Mac-OSX, файл манажмэнт, RAW боловсруулалт хийдэг
  • ImageMagick - Linux/Unix, Mac OS, Windows үйлдлийн системд ажилладаг. Үндсэндээ коммандын-мөр интерфайсээр зургийн боловсруулалтыг удирддаг.
  • IrfanView is a freeware/shareware basic editor with support for raw files.
  • Picasa - Google компаний программ хангамж. RAW зурагтай ажиллах, файл манажмент, мөн онлайн горимтой ажиллах боломж олгоно
  • Rawstudio - RAW формат хөгжүүлэгч. Linux
  • RawTherapee Linux, OS X and Windows

Бусад программ хангамжууд

  • ACDSee Pro - манажмент,  боловсруулалт
  • Adobe Photoshop and Adobe Photoshop Lightroom - манажмент, боловсруулалт, Windows, Mac-OS
  • Capture One - RAW форматтай ажиллана. medium-format камерын (Phase One, Leaf, Mamiya)
  • Paint Shop Pro
  • iPhoto - Mac OS үйлдлийн системд, Apple компаны манажмент хийдэг программ. RAW форматтай ажиллана.
  • Aperture,  Mac OS, RAW формат боловсруулалт
  • Helicon Filter
  • DxO Labs' DxO Optics Pro
  • Hasselblad's Phocus
  • Bibble Labs' Bibble Pro
  • LaserSoft Imaging's SilverFast,
  • PhotoLine

Эцэст нь

Энд RAW форматын нэгдсэн стандарт гэж байхгүй камер үйлдвэрлэгч компани болгон өөрийн форматаар зах зээлд нийлүүлдэг юм байна. Мэдээж уг форматын тодорхойлолтуудыг програм хангамжын компаниудад өгнө. Зарим хүмүүс стандарт байхгүйгээс шалтгаалах программын өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй байх, хуучин форматын хасалт зэргээс маш их санаа зовдог бололтой. Үүнийг шийдэх гарц DNG гэгдэх нээлттэй RAW формат гарсан байна. Гэвч үүнийг Leica, Samsung, Ricoh, Pentax, Hasselblad зэрэг хэдхэн компани үрчилж авч ашигладаг бололтой. Хэрэв та тэдэнтэй адил санаа зовох шалтгаан байгаа бол RAW файлуудаа DNG рүү хөрвүүлээд цааш хав дараад авах хэрэгтэй болов уу. Ямар ч гэсэн нээлттэй программ хангамжууд DNG RAW форматыг дэмжиж хөгжүүлж байна.


болон бичлэг


Асуулт, Хариулт