Өргөн өнцгийн дуран, хэрэглээ

Өргөн өнцгийн дурангийн дутагдалтай тал нь гэрлийн мэдрэмж их байдгаас гэрлийн түвшний ялгаа ихтэй өөрөөр хэлбэл хэт хурц эсвэл гэрлийн хэт дутагдалтай тэнцвэргүй зураг гаргадаг.

Өргөн өнцгийн дуран бол гэрэл зургийнн маш чухал багаж юм. Энэ багажыг оптик талаас нь яаж ажиллахыг онол ярьж дүрэмдэлгүй ойлгохыг хичээцгээе. Хэрэглэж сурахад хамгийн хэцүү багаж.

Ерөнхийдөө фокал урт нь 35мм-ээс бага дуранг өргөн өнцгийн ангилалд багтаана. Мөн харагдах өнцөг рүү шилжүүлбэл 55°-аас их байх дурангууд хамрагдана. Камерын сенсор хэмжээнээс шалтгаалаад фокал уртаар өргөн өнцгийн гэж ангилахад будилуулах учир харагдах өнцгөөр нь тодорхойлоход хялбар байх болов уу.

Богино фокал урт нь өргөн өнцгийн эффектийг үүсгэдэгийг анхаарч үзэх нь хэрэгтэй. Өргөн өнцгийн дурангийн үндсэн үүрэг нь холоос авах боломжгүй биетийг камерын хүрээндээ багтааж буулгах юм. Гэвч ганц энэ үүргээр ойлгох нь дутагдалтай, харин ч эсрэгээр ихэнхдээ биетэд ойртож авахад хэрэглэгддэг.

Өргөн өнцгийн алслалт

Өргөн өнцгийн дуран нь ойрын болон холын обжектын бодит хэмжээсний зөрөөг ихэсгэж, илүү алслалтай мөн илүү өргөн болгож харагдуулдаг. Биет ойр байх тутам томорч, хол байх тутам жижгэрсэн эффек үзүүдлнэ. Үүний шалтгаан нь харагдах өнцөг зурагт яаж нөлөөлөхийг доор зурагт харуулав

Responsive image

Responsive image

Эхний зургаас харахад өргөн өнцгийн дуранд улаан цэнхэр биетийн хэмжээ ялгаа ихтэй байна. Дараагийн зурагт нарийн өнцгийн дуран уг хоёр биетийн хэмжээний ялгааг бага харагдуулж байна.

Responsive image

Дээр зурагт өргөн өнцгийн дурангийн төв гажилтын эффектийг (lens distortion)харуулав. Энэ эффект яаж зурагт нөлөөлөхийг үзэх болно.

Responsive image

Байгалын зурагт өргөн өнцгийн эффектийг ашиглаж зураг авах нь зохиомжид илүү сайнаар нөлөөлөх талтай. Дээр зурагт ойр болон алсад байх цэцэгнүүдийг өргөн өнцгийн дуран ашиглаж алслалт болон бодит хэмжээсийн ялгааг ихэсгэсэн зохиомж хийсэн байна.

Responsive image

Зарим хүн хөрөг зураг авч байхдаа авах өнцөг ямар байгааг анзаарч анхаардаггүй. Үүнээс болж хүний хамар нүд ам харьцаанаасаа том болж гарсан байдаг. Магад зохиомжийг ийм аргаар хэтрүүлж утга санаагаа илэрхийлж болно.

Responsive image

Өргөн өнцгөөр зураг авч байгаа үед нүдний түвшин(камерны түвшин) гэгдэх ойлголтыг мартаж болохгүй. Дээр зурагт байгаа ногоон цэг бол зураг авагчийн нүдний түвшин. Учир нь ажиглагчид харагдах гажилт хамгийн бага байх цэгийн түвшинг камерын хүрээндээ тохируулна. Тэр цэгт харгалзах ягаан хэвтээ шугамыг зураглалын шугам гэнэ. Энэ түвшнээс дээр эсвэл доор түвшинд барьж зураг авахад бодит бус гажилтын эффект үүсгэдэг.

Responsive image

Нөгөөгөөр нүдний түвшинг дээр баривал төв рүү ханарч буй мэт эффект үүснэ.

Responsive image

Нүдний түвшин доор байх тохиолдолд төвөөс гадагш тэлэх эффект үүсгэж байна.

Эндээс дүгнэхэд архитектур гэрэл зурагт энэ “алдааг” ашиглан алдаагаа багасгах боломжтой.

Өргөн өнцгийн дурангийн дутагдалтай тал нь гэрлийн мэдрэмж их байдгаас гэрлийн түвшний ялгаа ихтэй өөрөөр хэлбэл хэт хурц эсвэл гэрлийн хэт дутагдалтай тэнцвэргүй зураг гаргадаг. Иймээс энэ дутагдалыг анхаарч энэ тал дээр дадлагажиж мэдэрч ажиллах хэрэгтэй. Жишээ нь байгалийн гэрэл зурагт ийм нөхцөл их тохиолддог. Нар шингэх, нар ургах үед гэрлийн ялгаа маш их байдаг. Үүнийг graduated neutral density (GND) filter ашиглаж гэрэл ихтэй мужийн гэрлийн хүчийг бууруулж гэрлийн хүчийг тэнцвэржүүлнэ.

Responsive image
Responsive image

Дээр filter ашиглаагүй, (GND) filter ашиглаж гэрлийн хүчийг тэнцвэржүүлсэн хоёр зургийн ялгааг харуулжээ.

Responsive image

Өргөн өнцгийн дурангийн дотоод элементүүдэд ойсон нарны гэрлийн урсгал буцаж ойн гэрлийн цацраг (lens flare) гэгдэх үзэгдэл үүсгэдэг. Зарим тохиолдолд үүнийг дурангийн хаалт хааж чаддаггүй.

Өргөн өнцгийн дурангийн хэрэглээ нь ганц энд бичсэнээр хязгаарлагдахгүй онолын зарим өгөгдөхүүнүүд өмнө бичсэн бичлэгүүдтэй хоорондоо холбогдох учир ойлгомжгүй зүйлүүд гарах аваас холбоотой бичлэгүүдийг дахин шүүн унших хэрэгтэй болов уу.
Анхаар таны мэддэг зүйлийг бичиж цагийг тань үрсэн бол уучлаарай! ;)

болон бичлэг


Асуулт, Хариулт