Талбарын гүний тухай ойлголт

макро гэрэл зурагт биетийг татаж томруулахад(харах өнцгийг багасгах) дуран биет хоёрын хоорондын зайг багасах, эсвэл фокал уртыг ихэсгэдэг. Энэ тохиолдолд талбарын гүн багасна. Харин биетийг түлхэж холдуулахад талбарын гүн ихэснэ.

Responsive image

Байгалын, архитектур гэх зэрэг зургийн төрөлд хамгийн их талбарын гүнийг ашиглаж нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх детайлуудын фокус сайн гаргахыг зорилгоо болгоно. Хөрөг зураг, гудамжны зураг, спорт үйл явдлын зурагт голдуу илэрхийлэх санаагаа тодотгох үүднээс өгөгдсөн биет дээр фокус төвлөрүүлж түүнээс наад цаад мужуудад фокусыг сарниулж өгдөг. Энэ нь талбарын гүн бага байна гэсэн үг. Талбарын гүнээр тоглож сурах нь зургийн утга санааг илэрхийлэх том багаж бөлгөө.

Иймээс аль ч гэрэл зургийн салбар байсан тодорхой дүрэмд баригдалгүй дураар сэтгэж эрэл хайгуул хийж бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлж байх ёстой. Үүний үндэс суурь болох талбарын гүний тухай оптик онолыг жаахан шагайж харцгаавал ямар вэ.

Октик системд тухайлбал кино зураг, гэрэл зурагт талбарын гүн (Depth of Field) гэдэг нь фокус нь жигд сайн байх хамгийн ойр болон хамгийн холын хоорондын зай юм. Энэ хоорондын зай их бол их талбарын гүнтэй, бага бол бага талбарын гүнтэй гэж ярьдаг.

Доор зурагт ижил фокусын зайтай, гурван өөр өрцний тохиргоонд авсан зургийн талбарын гүний ялгааг харуулсан байна. Эхний мөрний зурагт өрцний нээлт F1.4 үед талбарын гүн бага, фокус нь зөвхөн ганц шувуун дээр төвлөрсөн байна. 2-р мөрөнд өрцний нээлт F5.6 үед талбарын гүн ихэссэн, 3-р мөрөнд өрцний нээлт F22 болоход бүх биет фокус сайн, талбарын гүн маш их байна.

Responsive image


Жишээ сонирхоё. Canon 5D II камераар 50мм дуран ашиглаж F5.6 өрцний нээлтээр 3м зайд байгаа биетий фокусыг тааруулсан байна гэж үзье. Тэгвэл фокус мөн адил байх хамгийн бага зай нь 2.5м, хамгийн их байх зай нь 3.75м байна. Өөрөөр хэлбэл талбарын гүн нь (3.75м - 2.5м =) 1.25м хэмжээтэй байна. Өрцний хэмжээг F16 болговол талбарын гүн нь (6.92м -1.92м = ) 5м болно.

Энэ жишээгээр камерын модел, дурангийн фокал урт, өрцний дугаар, биетийн зайгаар талбарын гүнийг тооцоолж ойр болон холын фокусын зай, хамгийн ойр фокусын зай, hyperfocal алслалт зэргийг доор зурагт гаргаж үзүүлэв.

Responsive image

Hyperfocal алслалт

Дээр дурдагдсан жишээгээр 50мм дуран, өрц F16 -ын hyperfocal алслалт нь 5,26м байна. Ингээд 5.26м зайд фокусаа тааруулаад зураг авахад (5.26 / 2 =) 2.63м зайнаас хязгааргүйд фокус сайн зураг авна. Яг энэ жишээн дэх тохиолдолд (2,63м * 2 =) 5.26м зайг hyperfocal алслал гэнэ. Дээрх зургаас тайлбарыг харна уу!

Энэ нэр томьёо ялангуяа байгалын гэрэл зурагчдын гарын авлага юм. Иймээс энэ тоог програмын аргаар тооцоолох эсвэл лавлах хэвлэсэн материал ашиглаж мэднэ. Энд талбарын гүнийг тооцоолдог програмын тусламжтайгаар тооцоонуудыг хийж болно. Мөн Android болон iPad iPhone зэрэгт зориулагдсан DOF Calculator гэх мэт програмууд бий. Эдгээр тооцоологч програмыг ашиглахдаа таны камер ямар сенсор хэмжээтэйг сайн анхаарах хэрэгтэй.

Камер болон биетийн хоорондын зай

Тодорхой нэг F дугаар бүхий өрцний нээлтийг тохируулаад туршилт хийе.

Жишээ нь макро гэрэл зурагт биетийг татаж томруулахад(харах өнцгийг багасгах) дуран биет хоёрын хоорондын зайг багасах, эсвэл фокал уртыг ихэсгэдэг. Энэ тохиолдолд талбарын гүн багасна. Харин биетийг түлхэж холдуулахад талбарын гүн ихэснэ.

Сенсорын формат хэмжээ ба Талбарын гүн

Хоёр өөр сенсор формат хэмжээтэй камерыг сонгож авч үзье. Уг хоёр өөр камераар талбарын гүнийг ижил гаргах тохиолдолд, жишээ нь 35мм форматтай камерт дурангийн өрц f11-авсан бол, 4*5 форматтай камерт дурангийн өрц f45 шаардлагатай болно. Энэ үед ижил ISO өгөгдөлтэй харин 35мм камер 1/250 секундын хурдаар, 4*5 камер 1/15 секундын хурд шаардагдана.

Ижил фокал урттай хоёр өөр формат

Хэрэв ижил фокал урттай, биетийн алслалт нь талбарын гүн ижил байхаар тохируулагдсан, ижил F дугаартай, гаргах зургийн хэмжээ ижил байх нөхцөлд жижиг сенсортой камер илүү талбарын гүнтэй байна

Дурангийн өрц

Дуран болон биетийн хоорондын зайг өөрчлөхгүй тогтмол байна гэж үзье. Дурангийн өрцны диаметрыг багасгах буюу F дугаарыг ихэсгэе. Энэ үед өрцөөр дамжих гэрлийн хүч бага, гэрлийн дефракц нь их, талбарын гүн их байна. Эсрэгээр өрцний хэмжээг багасгавал талбарын гүн ихэснэ.

Эцэст нь

Талбарын гүнийг зохиомжлох арга техник таны бүтээлийн гол өгүүлэмжийг илэрхийлэх тул камер болон дурангийнхаа өгөгдлүүдтэй маш сайн танилцсан байх ёстой. Нэг ёсондоо олон удаагийн туршилт хөдөлмөрөөр та толгойдоо хийсвэрлэн гаргаж чаддаг болно. Энд онолын мэдэгдэхүүн хөндөж байгаа нь таны гэрэл зургийн ойлголтыг зузааруулж цаашид гарах асуудлыг цэгцэлж өгөх юм. Талбарын гүнийг зураг авах болгонд тооцоолох албагүй, харин тусгай зориулалттай өндөр чанартай бүтээгдэхүүн гаргахад зайлшгүй шаардлагатай мэдэгдэхүүн болж өгнө. Зориуд хэлэхэд байгалийн гэрэл зураг, макро зурагт ихэнхдээ hyperfocal алслалтын тооцоо хэрэг болдог. Энэ бичлэгт hyperfocal алслалтын тухай цухас дурдаж байгаа бөгөөд өөр дэлгэрүүлэх материал байгааг анхаарах хэрэгтэй.

болон бичлэг


Асуулт, Хариулт