Telephoto дуран

Байгалын зурагт ихэвчлэн өргөн өнцгийн дуран хэрэглэдэг боловч нарийн өнцгийн дурангаар зохиомж хийх нь тэс өөр ертөнцийг харах боломж олгодог. Таны арга барил нэг хэвийн уйтгартай, гацаанд орсон бол одооноос багадаа 100мм-с багагүй фокал урттай дурангаар зураг ав, зохиомжоо эвдэл, шинэ арга барилд суралц, турш.

Responsive image

Холын(Telephoto) дуран нь зөвхөн алсын биетийг ойртуулан авах үүрэгтэй гэдэг гэрэл зураг эхлэн суралцагсдын ерөнхий ташаа ойлголт байдаг. Зарим тохиолдолд холын дуран нь хөрөг зураг авахад ойрын зайнаас авсан арга барилыг эвдэж талбарын гүн, фокусын мужаар тоглох боломжийг бүрдүүлж өгдөг. Туршилтын нэг өдрөө зөвхөн холын дурангаар дагнасан хөрөг зураг ав, ингэснээр урлаг талын бүтээлч сэтгэхүйг тань хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Холын дуран нь алсын биетийг татан (бага өнцгөөр харуулах) зориулалтай боловч түүний үзүүлэх эффектийг урлаг болгож чаддаг эрдэмд суралцаж “шидэт саваа” болгон ашиглаж сурвал ямар вэ. Мэдээж “шидэт саваа”-ныхаа яаж ажилладаг зарчим, ямар эффект үзүүлж, гаргаж чаддагийг ойлгох шаардлагатай.

Холын дуранг фокал уртаар нь ангилна
Фокал урт(35мм FF камерт)... Өнцөг... Ангилал...
85мм -135мм 30°-аас 15° дунд зайн (medium telephoto)
135мм-300мм 15°- 8° холын (telephoto)
300мм-с дээш 8°- 1° хэт холын (super telephoto)

Жижиг халаасны камерт 4х-ээс дээш татдаг үзүүлэлттэй бол холын дурантай камерын ангилалд багтана.

Холын дуран нь зөвхөн алсын биетийг татаж авах үүрэгтэй гэсэн гэрэл зураг эхлэн суралцагсдын ерөнхий ташаа ойлголт байдаг. Зарим тохиолдолд холын дуран нь хөрөг зураг авахад ойрын зайнаас авсан арга барилыг эвдэж талбарын гүн, фокусын мужаар тоглох боломжийг бүрдүүлж өгдөг. Туршилтын нэг өдрөө зөвхөн холын дурангаар дагнасан хөрөг зураг ав, ингэснээр урлаг талын бүтээлч сэтгэхүйг тань хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Холын дуран, алслалт

Холын дуран нь өргөн өнцгийн дуранг бодвол ойр болон холын биетийн хоорондын зайнаас шалтгаалах бодит бус гажилт бага, мөн хоорондын зайг харьцангуйгаар ойртуулж буулгадаг. Өөр үгээр хэлбэл ойрын биетийг холын биеттэй харьцуулахад, харьцааны ялгаа бага байдаг. Үүний шалтгаан нь харах өнцөг бага байгаад оршино. Харин өргөн өнцгийн дурнгийн уг харьцаа их байдаг.

Бид энэ үзэгдлийг өөрийн нүдээрээ шалгаж болно. Та ширээн дээр сууж байна гэж бодъё. Ширээн дээр байгаа үзэг холд багаа тв-тэй харьцуулж харахад харьцаа нь ихсэж тв-ны хэмжээнээс том харагдана. Энэ нь өргөн өнцгөөр харж байгаа болно. Харин алсад байгаа тв болон тв-ны дэргэд байгаа цэцэг хоёр хоорондоо бидний нүдэнд илүү зөв хэмжээтэй харьцуулалттай харагдана. Учир нь бидний нүд тв цэцэг хоёрыг нарийн өнцгөөр харж буй хэрэг.

Responsive image

Холын дуран нь ойрын болон алсын биетийн хоорондын зайг шахаж, хоёр биет илүү ойрхон мэтээр харагдуулдаг. Харах өнцөг бага байх тутам төдийчинээ ойр мэт эффект үзүүлнэ.

Холын биетийг ойртуулах

Ихэнх тохиолдолд холын дуранг алсад байх биетийг татаж, тод чанар сайтай зураг гаргах үүргээр ашигладаг. Гол төлөв зэрлэг ан амьтан, шувуу, байгал, спорт үйл явдалын зурагт голчлон ашиглагддаг. Холын дурангаар хөрөг зураг авах давуу тал нь тухайн хүний үйл хөдлөлд садаа болохгүй, гадаад нөлөө зураг авагдаж байгаа сэтгэгдэл төрүүлэхгүйгээр яг байгаа байдлаар нь орчин төлөв байдалтай нь буулгах боломж олгодог. Мөн спорт, зарим үйл явдал хурал ярилцлага концерт гэх мэт ойрхоноос авах бололцоогүй газар тохиромжтой.

Камерын чичиргээ

Камерын чичиргээний зөвшөөрөгдөх хэмжээ хурдны тухай урдны бичлэгүүдэээс уншсан боловуу. Зураг авах хурд нь зураг авч байгаа дурангийн фокал уртыг нэгд хуваасантай тэнцүү буюу түүнээс бага бол камерын чичиргээ мэдрэгдэх нь бага байдаг.

Лазер заагчаар хананд тусгаад гараа хөдөлгөөнгүй барьж турш. Хананаас аажим холдох тутам хананд туссан лазерын заагч цэгийг хөдөлгөөнгүй барихад бэрхтэй болно. Холын дуран яг энэ зарчмаар хөдөлгөөнд нөлөөлдөг.

Иймээс зураг авах хурдыг нэмэхийн тулд дурангийн өрцний нээлтийг ихэсгэх (Талбарын гүн багасч зохиомжид нөлөөлнө), мөн ISO мэдрэмжийн(шуугианы хэмжээг хангалттай хэмжээнд барих шаардлагатай) утгыг нэмж болно.

Камераа тогтвортой барих үндсэн аргууд

  • хагас суулт, хананд налах, ямар нэгэн хөдөлгөөнгүй биетэд камераа тулгаж барих
  • Дурангийн (IS) тогтворуулагчийг ашиглах
  • Гурван хөл, тулгуур хөл

Ихэнхдээ холын болон хэт холын дуранг спорт үйл явдалын зураглалд ашиглаж байгаа үед тулгуур хөлийг, Байгал зэрлэг ан амьтны зураглалд гурван хөлтийг ашигладаг.

Байгалын зураг, холын дурангийн хэрэглээ

Байгалын зурагт ихэвчлэн өргөн өнцгийн дуран хэрэглэдэг боловч нарийн өнцгийн дурангаар зохиомж хийх нь тэс өөр ертөнцийг харах боломж олгодог. Таны арга барил нэг хэвийн уйтгартай, гацаанд орсон бол одооноос багадаа 100мм-с багагүй фокал урттай дурангаар зураг ав, зохиомжоо эвдэл, шинэ арга барилд суралц, турш.

Холын дурангаар зураг авах нь агаар мандалын зузаан давхаргыг хамрах тул хөнгөн хэлбэрийн хөхөрсөн (мөн цайруулсан) манан мэт эффект өгдөг тал бий. (Цэнхэрлэн харагдах уулс) Алсрах тутам манан эффект зузаарна. Мэдээж холын дуран энэ эффектийг гаргаж чадах учир үүгээр тоглож сурах хэрэгтэй. Мөн борооны дараа болон агаарын чийг ихтэй үед агаар тунгалаг, алсын зүйлс тод сайн харагддаг.

Responsive image

Great Smokey Mountain - үндэсний парк Фокал урт 160мм. Урт фокал нь цааш алсрах уулсын оройг ойрхон болгож харагдуулна. Мөн наран тал руу авагдсан болохоор манан эффект илүү нэмэгдсэн байна.

Фокусын цэг

Responsive image

Өгөгдсөн алслалттай обжектуудын талбарын гүнийг нарийн өнцгийн дуран өргөн өнцгийнхөөс илүү багасгаж гаргадаг.

Хажуугийн зураг Фокал урт нь - 320мм

Хамгийн наана байгаа бүрэлзсэн бор өнгөтэй хашаа (хашаа гэдэг нь мэдэгдэхгүй) муурны нүүрнээс 30 орчим см зайтай. Эндээс харахад фокусын хэт ялгаа маш бага зайд хангалттай өөрчлөлттэй байна. Иймээс зохиомжилсон зургийнхаа фокусын байршлыг фокус заагч ашиглан авто фокусаар тааруулан буулгах нь илүү үр дүнтэй, алдааг багасгаж өгдөг. Зургаа дахин зохиомжлох болгонд фокусын байрлалыг маш сайн анхаарах хэрэгтэй. Хэдхэн см-н зөрөөнөөс болж таны зураг үр дүнгүй болохыг үгүйсгэхгүй.


болон бичлэг


Асуулт, Хариулт