Цагаан Баланс

Энэ тохиргоог зөв тохируулаагүйгээс сенсорт буусан өнгөний тохиргоо хүний нүдэнд харагдах өнгөнөөс өөрөөр буусан байдаг. Иймээс хүний нүдэнд харагдах өнгөний аялгууг цаасан дээр хэвлэлд дисплей дээр зөв гаргах аргачлал үйлдлийг Цагаан Балансын тохиргоо гэнэ.

Гэрэл зургийн өнгөний гол ойлголт (зураг,видео боловсруулахад) - өнгөний (улаан, ногоон, цэнхэр) эрчмийн (хурцлаг, хүч) тохиргоог өнгөний баланс гэнэ. Өнгөний балансын гол зорилго нь үндсэн өнгөний нйилбэрүүдээс тодорхой нэгэн завсрын зөв илэрхийлэлтэй өнгийг гаргахад оршино. Өнгөний балансыг тодорхойлох аргачлалуудыг саарал балансзавсрын баланс мөн цагаан баланс гэж нэршжээ. Ерөнхийдөө зураг авагдаж байгаа орчны гэрэлтүүлэгийн шинж чанарыг тодорхойлох ойлголт юм.

Камерын сенсор, гэрлийн урсгалын өнгөний эрчмийг тэмдэглэж авахдаа, өгөгдсөн програмчлалын дагуу өнгөний балансын хамгийн ойр зохицолыг буулгах тохиргоотой байдаг. Энэ тохиргоог зөв тохируулаагүйгээс сенсорт буусан өнгөний тохиргоо хүний нүдэнд харагдах өнгөнөөс өөрөөр буусан байдаг. Иймээс хүний нүдэнд харагдах өнгөний аялгууг цаасан дээр хэвлэлд дисплей дээр зөв гаргах аргачлал үйлдлийг Цагаан Балансын тохиргоо гэнэ.

Өнгөний температур - гэрэлтүүлгийн төхөөрөмжүүдийн гэрлийг цацаргах эрчим үзүүлэлтийг тодорхойлох чухал хэмжигдэхүүн юм. Гэрлийн үүсгүүрийн өнгөний температур бол идеал хар биетийн цацаргаж байгаа температур буюу гэрлийн үүсгүүрийн цацаргаж байгаа гэрлийн туяа гэж хэлж болно. Практикт өнгөний температурийг Келвин(К) гэх нэгжээр хэмжинэ. Лааны гэрэл 1200-2000K хавьцаа, жин үдэд 5000-6000K,  гүн хөх тэнгэр 10,000 – 15,000 K

Доор хүснэгтэд дотор болон гадаа орчны өнгөний температурын ялгааг ямар байхыг харуулжээ.

Responsive image

Гэрэл зурагт хамгийн их санаа зовоодог асуудал Цагааны Балансын тохиргоо. Сонин сэтгүүл хэвлэлд зөв өнгөтэй зураг нийтлүүлэх шаардлагатай байдаг. Иймээс сэтгүүл зүйн болон баримтат гэрэл зургийн салбарт зургийн талбайд тэр болгон Цагаан Балансыг тохируулах боломжгүй байдгаас зураг боловсруулах программууд дээр улаан ногоон цэнхэр өнгөний сувгууд гэгдэх тус тусын үүрэн дээрх эрчимийг өөрчилж ямар нөхцөл авагдсан байдалтай харагдахаар цагаан балансыг тохируулж өгдөг. Зурагчин чухамдаа зураг авагдаж байсан үеийн тухайн өнгөний, цаг агаарын байдлыг тархиндаа хадгалаад авсан байх ёстой. Үүнийг чадвар гэхүү ойлголт гэхүү, энэ зүйлийг ихэнх гэрэл зурагчид анзаардаггүй тоодоггүй.

Анхаар!!! Тухайн орчныхоо өнгөний температурыг уншиж чаддаг байх. Зураг боловсруулж байхдаа Цагаан Балансын тохиргоог тооцоолж сурах. Энэ чадварыг эзэмшихэд хугацаа хэрэгтэй шүү...

Responsive image

Цагааны балансын 4 өөр тохиргоонд зураг авагдсан байна. Бодитоор цагаан баланс ямар байхыг доорх зурагт харуулжээ.

Responsive image

Цагаан дугуй ширээ, цагаан хана Цагаан Балансын түлхүүр болж өгсөн байна

Камерын Цагаан Балансыг тохиргоо

  • Auto White Balance - Камерт гэрлийн температурыг уншиж Цагааны Балансыг автоматаар барих тохиргоо бий. Автомат Цагаан Балансын тохируулга тухайн агшны гэрлийн цаг уурыг хэмжиж, аль болох “бодит” байхаар тохируулдаг.
  • Pre-Set’s - Ихэнх камерт Цагаан Балансны тохируулгыг өнгөний температурын  ялгаагаар нь урьдчилан  заасан тохируулга бий. Shade, Cloudy, Daylight, Tungsten light, Flash, White Flourescent Light, гэх мэт. Эдгээр үндсэн тохируулгуудыг ашиглан тухайн орчны өнгөний температурт тааруулан боломжын хамгийн ойр зөв өнгөний балансыг гаргана.
  • Кelvin White Balance - Зарим DSLR камерын Цагаан Балансыг энэ тохиргоогоор яг хүссэн температурыг гаргах боломжтой. Гэрлийн үүсгүүр бүрт өөрийн өнгө, температуртай. Хүний нүд гэрлийн хүйтэн дулаан температурыг гайгүй сайн ялгана. Харин дижитал камерт бодит орчлонгийн өнгийг зөв буулгахад зураг буулгагч таны “тусламж” хэрэгтэй. “K” тохиргоог ашиглан орчныхоо өнгөний температурыг оруулж өгнө. Их л сайн мэдрэмжтэй зурагчны хэрэгсэл байна даа.
  • Custom White Balance: Доор бичигдэнэ.


Цагаан Балансыг яаж тохируулах вэ?

Canon-ы жишээгээр Цагаан Балансыг камерт яаж тохируулахыг үзье. Саарал Кард ашиглан орчныхоо Цагаан Балансын өгөгдлийг унших зураг буулгана.  Уг зургаар CUSTOM WB ийн тохиргоог хийнэ. Энэ аргаар тохируулагдсан Цагаан Баланс хамгийн ойр тохируулагддаг. Яаж тохируулах аргийг доорхи бичлэгнээс үзнэ үү



Бусад брандын камерны лавлах номноос Цагаан Балансыг яаж тохируулах тухай унш. Өөр брэндын Камер бүр өөр өөр Цагаан Балансыг тохируулах тохиргоотой байдаг. Мөн интернэтээр яаж тохиргоо хийхийг хайхад хангалттай мэдээлэл бий. Саарал Кардыг өөрөө хийх хялбархан аргийг http://www.diyphotography.net/diy-making-your-own-gray-cards энд үзүүлжээ.

Digital Calibration Target. Мэргэжлийн гэрэл зурагчид голдуу ашигладаг. Өмнөх аргатай ижил үйлдэлээр Цагаан Балансыг тохируулна.



ExpoDisc – ийг дурангийн урд тавиад зураг авах обжект руу чиглүүлэн лавлах зураг буулгана. Дуранд гаднаас орж ирж байгаа гэрэл ExpoDiscs-ээр дамжин орж ирэхдээ задарч завсрын саарал өнгийг үүсгэнэ. Энэ аргаар илүү сайн нарийвчлалтай Цагаан Балансыг тохиргоог хийхэд ашигладаг.




Фото боловсруулах явцад лавлах Цагаан Балансаар бусад зургийн Цагаан Балансыг тохируулах.

Энд бас нэгэн трик үзүүлье





- Цагаан Баланс заавал зөв байх ёстой юу?

- Үгүй, Бүтээлийн зохиомжоос шалтгаалаад Цагаан Балансыг хүссэнээр өөрчилж илэрхийлэх утга санааг тэс өөр болгодог. Яагаад Цагаан Балансыг өөрчилж илүү сонирхолтой урлаг, уран сайхан, фантастик, сонгодог, эртний, хуучны гэх мэт утга санааг илэрхийлж болохгүй гэж. Цагаан Балансын ойлголт таны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх бас нэгэн хэрэгсэл юм. Ямар ч гэсэн Цагаан Балансын стандартыг яг баримталдаг гэрэл зургийн салбарт ажилладаггүй л бол та өөрийнхөө тааллаар өнгөө зохиомжил. Тиймдээ ч Цагаан Балансыг яг баримтлах нь илэрхийлэх утга санааг гаргаж чаддаггүй. Иймээс өнгөний хөг аялгуу “халуун хүйтнийг” тохируулж таашаалдаа нийцүүлэх шаардлага гарна.

Хэрэв та борооны өмнөх зургийг яг таарсан Цагаан Баланстай гаргавал зэгэл сааралдуу ерөнхийдөө контраст бага, хүч сул мэдрэмж төрнө. Харин бага зэрэг хөх тал руу ”хүйтрүүлсэн” өнгө нэмээд, контраст нэмж өгвөл илүү хүчтэй, сэтгэлд нөлөөцтэй болж хувирна. Холливуудын кинонуудыг хар. Яг Цагаан Балансыг тааруулсан байж харагдаач ;)

Эцэст нь

Цагаан Баланс бол өнгийг зөв ойлгох ойлголт юм. Цагаан Баланстай хамгийн их дуэл хийдэг хүмүүс бол байгалын гэрэл зурагчид. Тэдэнд нууц бий. Бас хэлэх юм бий. Тэдэнтэй найзал. Ер нь Цагаан Балансын ойлголт зураг дардаг бүхэнд хэрэгтэй байдаггүй бололтой. Эсвэл ойлгодоггүй, нэг бол Цагаан Балансыг ойлгохыг хүсдэггүй. Гэрэл зураг бол харааны илэрхийлэлээр үнэлэгддэг урлаг. Таны өнгөний мэдрэмжийн арга барил бодит эсвэл урлаг талдаа, аль бөгөөс завсрын хаа нэгтээ байх нь дамжиггүй. Өнгө бол таны сонголт.

Гэрэл зураг бол өнгөний тоглоом.


болон бичлэг


Асуулт, Хариулт