Туйлшруулагч шүүр

Туйлшрууланч шүүрийн механик үүрэг нь үнэтэй дуранг санамсаргүй зурагдахаас хамгаалах, оптик үүрэг нь, зөвшөөрөгдсөн тодорхой өнцгөөр орж ирж буй гэрлийн долгионыг шүүх

Responsive image

Ихэнхдээ Мэргэжлийн фото зурагчин, мөн нэлээн гүн хорхойссон фото сонирхогч нар circular polarizing шүүрийг (СР шүүр гэж товчлохоос) дурангийнхаа урд тавьж ашигладаг.

Circular Polarizing Filter - Монгол орчуулга нэлээд хүндрэлтэй албан ёсоор нэр томьёо орчуулагдаагүй байгаа. Иймээс төвөгтэй нэр томъёог хэвээр нь бичлээ. Энэ шүүрийн механик үүрэг нь үнэтэй дуранг санамсаргүй зурагдахаас хамгаалах, оптик үүрэг нь шүүрийг гараар эргүүлж, тодорхой өнцгөөр орж ирж буй гэрлийн долгионыг шүүж туйлшруулах. Цонх, шил, усны гадарга болон гөлгөр гадарга дээр ойсон хурц гэрэл, мөн огторгуй болон үүлнээс тусах хэрэггүй “Зурагчны сонголт” гэрлийн долгионыг хаах боломж олгоно. Энэ шүүрийг 90 хэмээр эргүүлж цаанаас орж ирэх гэрлийн ялгааг харуулж байна.

Дээрх зургуудаас харахад гаднаас тодорхой өнцгөөр орж ирж байгаа ойсон гэрлийг тухайн нөхцөлд тохируулж хааж өгч байна. Жишээ нь бид цонхны шилэнд туссан гэрлийн хүчтэй урсгалыг сөрж цаадах зүйлийг харж чаддаггүй. Мөн усны мандалд ойх гэрлээс болж усан доорхи зүйлийг харж чаддаггүй.

Responsive image Responsive image

Баруун гар талд шүүр ашигласан, Зүүн гарталд шүүр ашиглаагүй зураг байна

Responsive image

Зүүн гар талд ургамалыг навчинд туссан хорт гэрлийн урсгалыг хаасан зураг байна

Гэх мэтчилэн нарийн төвөгтэй тухайн байрлалд тухайн агшинд шийдэж чадахгүй асуудал байсныг CР шүүр ашигласнаар хорт гэрэл ( хэт хурц ямарч мэдээлэлгүй) ийг хянаснаар мэдээлэлийг илүү сайн боловсруулах боломж нээгдэж байна. СР шүүр хөгжүүлж өгсөн оптикийн инженерүүдэд талархсуу!

CР шүүр нь хоёр үе давхрагатай хийгддэг нарийн төвөгтэй оптик багаж. СР шүүрийн бүтэц нь Linear Polarizer, Quarter Wave plate гэсэн хоёр давхрагатай. CР шүүр нь өндөр технолог учир үйлдвэрлэхэд үнэтэй байдаг. Hoya, Tiffen, B&W брэндийн CР шүүрүүд хамгийн өргөн тархацтай хэрэглэгдэж байна. Диаметрээсээ шалтгаалаад үнэ ялгаатай. Хамгийн үнэтэй нь B&W (german) брэнд байх жишээтэй.

Эцэст нь Шүүрийн тухай онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн судалж орчуулна гэдэг мань мэтийн хүмүүсийн барах ажил бишийг мэдрээд ерөнхий ойлгоц гаргахыг хичээлээ.

Байгалийн зураг авахад хамгийн чухал шүүр яах аргагүй CP шүүр. Бусад фото зургийн салбарт ч бас адил. Ялангуяа байгалын фото зураг сонирхогч нар үүнгүйгээр сайн зураг авах гэсэн оролдлого хэцүү, мөн хайран хөдөлмөр бас зоосоо дэмий урсгасан ажил болно. Тиймээс та фотографын нэлээд гүнзгий хоббитой бол таны сайн туслагч яах аргагүй СР шүүр байх нь ээ .

Амжилт хүсье!


болон бичлэг


Асуулт, Хариулт