Убунту, Монгол бичгийн гарын драйвер

Убунту үйлдлийн систем монгол бичгийн гарын драйвергүй боловч монгол бичгээр бичих асуудлыг шийдэх боломжтой...

Монгол бичгийн баримт бичгийн 99.9999 хувь нь Виндовс үйлдлийн системийн Ворд програмд дэглэгддэг. Энэ мөрийг тэрлэж байгаа хүнээс бусад нь. Наргиа ойлгоорой андуудаа. Миний хувьд Убунту үйлдлийн ситемийг ашиглан бүх зүйлээ амжуулдаг юм. Вэб баримтаа Зурвас вэб апп ашиглан бичээд шууд блогдоно. LibreOffice Writer ашиглаад баримтаа хадгалчихна.

-Убунту ҮС-д монгол бичгээр бичих боломжтой эсэх бэлэн гарын драйвер байна уу?

- Тиймээ монгол бичгээрээ бичиж болно. Бидний энэ бичлэгийн зорилго билээ. Убунту үйлдлийн систем монгол бичгийн гарын драйвергүй боловч монгол бичгээр бичих асуудлыг шийдэх боломжтой...

Дагаад хийгээрэй. 1-4 алхам.

1. ms хэмээх файлыг татаж авахдаа тхт өргөтгөлгүйгээр хадгална.

2. терминалаа нээгээд

cd Downloads тушаалыг биелүүл.  Энэ үйлдэл нь файл буулгасан фолдер луу харайж орох. эндээс дараах тушаалаар

sudo cp ms /usr/share/X11/xkb/symbols уг хавтас руу ms файлыг хуулах.

sudo gedit /usr/share/X11/xkb/rules/evdev.xml гэсэн тушаалыг өгсний дараа gedit хэмээх едитор дээр системийн файл ачаалагдана. Ингээд mongolian гэсэн түлхүүр үгээр хайлт хийгээд, үгийг дараагийн мөрнүүдээс хайж уг мөрний доор нь доор хайрцагт байгаа кодыг хуулж файлаа хадгална. 

<layout>
      <configItem>
        <name>ms</name>
        <shortDescription>ms</shortDescription>
        <description>MongolianScript</description>
        <languageList>
          <iso639Id>mon</iso639Id>
        </languageList>
      </configItem>
      <variantList></variantList>
    </layout> 

3. Ингээд үйлдлийн системээ дахин эхлүүл. Компьютерээ унраагаад асаана уу.

4. System settings-ийн Text entry хэрэглэлээр орж input source to use жагсаалтад Mongolian Script гэсэн нэртэй гарын драйверыг нэмж оруул.

Ингээд таны үйлдлийн системд монгол бичгээр бичихэд бэлэн болсон байх ёстой. Танд амжилт хүсье!

- Яагаад Убунту ҮС-ийг сонгож монгол бичгээр бичих асуудлыг санал болгов?

- Үнэхээр ухамсрын гүн рүү хандсан асуулт. Хнн,  хэн нэгэн хэн нэгний хоолыг хулгайлаад байвал, чи өөрөө бас тийм үйлдэл хийсэн бол ямар нэгэн буруу үйлдэл хийсэн мэт сэтгэгдэл төрөхгүй гэж үү. Бусад нь ийм үйлдэл хийж байхад надад ямар хамаатай юм гэсэн бодолтойгоо эвлэрсэн хүмүүс бий. Эртхэн энэ "шуумал" ухамсраасаа аажим ч болов татгалзах оролдлого хийе. Виндовс үйлдлийн систем, Microsoft Office программыг ихэнх нь шуусан байгаа. Тэр дотроос монгол бичгээр бичигчид офис програмыг ашиглан босоо бичих сайхаан боломжийг ашигладаг. Өдий үед энэ "хулгайг" арай өөр аргаар шийдвэрлэх боломж байгаа. Гэвч энэ бичвэрийг уншиж байгаа бөгөөд програм хангамжаа худалдаж авч хэрэглэдэг хэсэг хүмүүст хандсангүй.

Монгол бичгийн фонтыг Убунту ҮС дээр нээлттэй эх програмыг ашиглан хийх маш сайхан боломж бий. Либре офис дээр шалгалтаа хийж болно. Гэх мэтээр өөрийнхөө хувьд бүх монгол бичгийн баримтаа  боловсруулж "аргалаад" байгаа. Тэгэхээр надад ямар нэгэн буруу зүйл хулгайн программ хангамжаар ажлаа хийж байгаа "гэмт сэтгэгдэл" төрдөггүй юм.

Kubuntu, Edubuntu, Lubuntu, elementary OS, openSUSE, Arch, Snappy Core Ubuntu/for Raspberri pi/, Mint гэх мэт олон салбараар, үүрэг зүриулалтаар өөр өөр зориулалттай ашиглахад хялбар ҮС-үүд хөгжсөн байна. Ихэнх улс орнууд эдгээр үйлдлийн системүүдийг авч ашигласнаар маш их мөнгө хэмнэсэн тооцоог танилцуулж байсан шүү. Мөн өндөр нууцлал, системийн сайжруулалт хуваарын дагуу шинэчлэгддэг, хурдан ажиллагаатай, өндөр хүчин чадалтай компьютер шаарддаггүй, нээлттэй эх программуудыг шууд ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай. Ядаж л бид дэлхий нийтийн чиг хандлагыг даган нээлттэй үйлдлийн систем ашиглаад үндэсний үйлдлийн системийг босгож болох юм. Ингэснээр үндэсний монгол бичгийн цогц офис болон програмын хэрэгслийг хөгжүүлэх их боломж нээлттэй. Эцэст нь "намбарваан" виндовс хулгайллаг улсын жагсаалтаас нэрээ татаж цэвэрших хэрэгтэй байна.

Убунту ҮС-с өөр бусад салбар ҮС-үүдэд гарын драйверыг суулгах аргачлал ерөнхийдөө ижил юм.

болон бичлэг

Асуулт, Хариулт